Өлсгөлөн үр дүнгээ өгсөнгүй
2017-12-08

Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд өлсгөлөн зарлаж байсан “Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэрт холбогдох эрүүгийн хэргийг 12 дугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцлээ.

 

 

Гэрээт ажлаа хаяж яван, гүйцэтгээгүй ажлынхаа хөлсийг бүрэн авсан, цахилгааны ажлыг зураг төслийг баримтлалгүй гүйцэтгэсэн зэрэг асуудалд холбогдсон Б.Батдэлгэр шүүхийн шийдвэрт нөлөөлөх зорилгоор өлсгөлөн зарлаж байх хугацаандаа шүүхийнхнийг илт гүтгэж “Надад хилсээр чанга дэглэмтэй хорих ангид 7-8 жил хорих ял өгөх гэж байна” хэмээн мэдэгдэж байлаа. Батлагдсан зураг төслийг зөрчиж цахилгааны ажлыг гүйцэтгэсэн түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.13-д заасны дагуу 7-8 жил хоригдох ял авах ёстой юм. Гэвч анхан шатны шүүх Б.Батдэлгэрийн гэм бурууг нь тогтоосон ч Өршөөлийн хуульд хамруулан ял оноохгүйгээр шийдвэрлэлээ. Өөрийгөө МҮИС-ийн хуулийн 2-р дамжааны оюутан хэмээн сурталчилдаг Б.Батдэлгэр нь Өршөөлийн хуулийн дагуу ялаас мултарна гэдгээ анхнаасаа мэдэж байсан ч шүүхэд нөлөөлөх зорилгоор олон нийтэд худал мэдээлэл түгээдэг байжээ. 

 

Шүүх Б.Батдэлгэрийн явуулга, нөлөөлөлд авталгүй маргалдагч талуудыг чөлөөтэй мэтгэлцүүлэн шийдвэрээ бие даан гаргаж чадлаа. Шүүх хуралдаанаас Б.Батдэлгэрийг цахилгааны ажлыг зураг төслөөс гадуур хийсний улмаас “Сант” сургуульд 75 сая орчим төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн нөхөн олговор олгохыг даалгажээ.

 

Анхнаасаа Б.Батдэлгэрийн хуурмаг, явуургүй үйлдлийг далдаас дэмжиж, өөгшүүлж ирсэн улс төр-бизнесийн бүлэглэл бий. Тэд Б.Батдэлгэрийг яагаад ийм мухардмал байдалд түлхэн оруулсан, ямар учраас өлсгөлөн зарлахыг нь дэмжиж, турхирч байсан талаар тун удахгүй бид эрэн сурвалжилж, баримт дэлгэх болно.  

Shuud.mn
Сонин хачин
zev:
Luivarcid hurtel uruvduuleh geeg baihiin yamar hacin niigem baiguulaad bainaa!!!
2017-12-09
зочин:
худлаа өлсөөд сурсан гар
2017-12-08
Зочин:
балиар муу новш өлсөөд үхэхгүй яасийн
2017-12-08
Зочин:
хүний мөнгииг нь авчаад ажлыг нь хаяж хохироодог энэ хүн мэтиин барилгын гүйцэтгэгч нар олшроод бна . тэгээд хууль шүүхээр шиидвэрлэх гэхлээр хүнии эрх зөрчигдлөө гэж тэлчилдэг муухай зуршил гаж тогтолцоо олшрох төлөвтэй . шүүхиин эрх хэмжээнд нөлөөлөх гэж өлсөгөлөн зарлаж хэвтэж эн тр . их тэнэгтсэн гэхиимүү эсвэл улаандаа гарсан бууны нохой гэхиимүү энэ хүнииг
2017-12-08
эргүү:
эргүү мал ингэж булайгаа чирч явахаар үхчихгүй
2017-12-08