Тамхинаас үүдэлтэй нас баралтыг багасгана
2017-12-12

"Монгол Улсад халдварт бус өвчнийг бууруулахад оруулах хөрөнгө оруулалтын өгөөж" эдийн засгийн тогтолцооны үр дүнг танилцуулах дээд хэмжээний уулзалт Төрийн ордонд болж байна. 

 

Уг дээд хэмжээний форумд ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Биати Транкманн, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др Сергей Диордица зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байна. 

 

Монгол Улс жилдээ 57.2 тэрбум төгрөгийг ХБӨ-ний эмчилгээнд зарцуулдаг байна. Хүн амын 32 хувь нь зонхилон тохиолдож буй дөрвөн төрлийн халдварт бус өвчний аль нэгнийх нь улмаас цаг бусаар нас барж байна. Нийт насанд хүрсэн хүний 26 хувь нь цусны даралт ихсэх өвчтэй бол эрэгтэйчүүдийн 48  хувь нь тамхи татдаг, нэг хүн жилд 7.8 литр согтууруулах ундаа ногдож байгаа нь дэлхий дээрх  архины зах зээлийн нягтрал хамгийн өндөртэй улсад багтаж байгаа аж.  

 

Эдийн засагчдын баг ДЭМБ-аас боловсруулсан үр ашигтай, үр дүнтэй 14 интервенцийг дотоодын ажлын хэсгийн хамтаар  сонгон, ирэх 15 жилд шаардлагатай хөрөнгө оруулалт, түүнийг өгөөжийг тооцоолон гаргажээ. Уг интервенцийг хэрэгжүүлснээр 15 жилийн хугацаанд 19454 хүний амь насыг аварч, давсны хэрэглээнээс үүдэлтэй нас баралтыг 10403 тохиолдлоор бууруулах боломжтой гэнэ. Мөн тамхинаас үүдэлтэй нас баралтыг 4 орчим хувиар багасгах юм байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин