Хойд Солонгосын цэрэг өнгөрсөн сарын эхээр хоёр Солонгосын хил давж, улмаар Өмнөд Солонгосын цэргүүдэд баригдсан билээ.
Цэрэг зугтаах үедээ олон удаа буудуулсан байсан бөгөөд түүний амь насыг аврахын тулд өмнөдийн эмч нар бүхий л хүчээ дайчилсан юм.
Тэгвэл “Orion” компани амь насаа дэнчин тавьж, эрсдэлтэй алхам хийсэн Хойд Солонгосын цэрэг хүсвэл насан туршид нь “Choco Pie” бүтээгдэхүүнээр хангахаа амласан талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.
25 настай О цэрэг олон удаагийн мэс заслын дараа ухаан орохдоо эмч нартай уг амттаны талаар ярьсан аж.
Цэргийн хэвтэн эмчлүүлж буй эмнэлэг рүү “Orion” компани 100 хайрцаг “Choco Pie”-ийг илгээсэн гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |