Үндсэн хуулийн цэц их суудлаар хуралдана
2017-12-13

           

Улсын Их Хурал  Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтыг “гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан.” гэж өөрчлөн найруулжээ.

 

Энэ нь Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэхийг хянан шийдвэрлүүлэхээр нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.

 

Үндсэн хуулийн цэц энэ сарын 20-ны өдөр товлосон Их суудлын хуралдаанаараа уг маргааныг хяналтын журмаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

 

2017 оны 12 дугаар сарын 12

Shuud.mn
Сонин хачин