Өрх толгойлсон эх, эцэгт 240 мянган төгрөгийн тэтгэмж олгоно
2017-12-14

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг үндэслэн тэтгэмж олгох журмыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар баталлаа.

 

 

Жирэмсэн эхийн тэтгэмжийг жирэмсний таван сартайгаас төрөх хүртэлх хугацаанд сар бүр 40 мянга, 0-3 хүртлэх насны хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг сар бүр 50 мянга, ихэр хүүхдийн тэтгэмжийн хэмжээг нэг удаа хүүхэд тус бүрт нэг сая, 3 ба түүнээс дээш ихэр хүүхдэд нэг удаа хүүхэд тус бүрт 3 сая төгрөг байхаар тогтоож, журмыг хэрэгжүүлж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

 

Хуулиар гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг улиралд 240 мянган төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож олгох юм.

 

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 3 хүртэлх настай хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх, Өрх толгойлсон эх /эцэг/-ийн нийгмийн хамгааллын хуулийг батлан хэрэгжүүлнэ гэж тусгасны дагуу УИХ-аас энэ оны зургаадугаар сард Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг баталсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс дагаж мөрдөх юм.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
dunguj amsuulj baigaa mungu sh dee.busad orond bol hangalttai ugdug hulgaich nar uursduu hangalttai mungutei bolohoor irgedee huurdag
2023-06-07
Зочин:
Яасан баян улс вэ! Мөнгийг буруу зөвгүй цацаж байх юм! Төрд шургасан тэнэгүүд дэндүү их болж!
2017-12-14
irgen:
dunguj amsuulj baigaa mungu sh dee.busad orond bol hangalttai ugdug hulgaich nar uursduu hangalttai mungutei bolohoor irgedee huurdag
Зочин:
өрх толгойлсон гэж яг ямар хүмүүсийг хэлээд байна вэ. Салсан ганц бие ааж ээжүүд үү, бэлэвсэн ганц бие аав ээжүүд үү. Үр хүүхдээ харж ханддаггүй салаад орхисон аав ээжээс тэтгэмж гаргуулах тал дээр анхаараачээ. Улсын данснаас дандаа мөнгө гаргаад байдаг!!!
2017-12-14
Хүрэлсүх:
2018 онд 1 тэрбум долларын өр нэмж тавьж байж тархины тураалт та нарт таван төрлийн халамж нэмж тарааж байна шүү, 20 онд Цуврал алуурчины намд санал өгвөл хохь нь шүү.
2017-12-14