Циркийн уран бүтээлчдэд 52 сая төгрөгийн шагнал олгоно
2017-12-14

 

Засгийн газраас олон улсын уралдаан тэмцээнд амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох шийдвэрийг гаргалаа. БНХАУ-ын Учо хотод зохиогддог олон улсын циркчдийн уралдаанаас алтан медаль хүртсэн Монгол циркийн хөгжлийн төвийн уран бүтээлчдэд 52 сая төгрөг, ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон Е.Образцовагийн нэрэмжит олон улсын дуурийн залуу дуулаачдын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн дуурийн дуучин Э.Анхбаярт 24 сая төгрөг, АНУ-ын IBLA сангаас зохион байгуулдаг Барток Кабалевский  Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн суралцагч М.Заяа, Д.Сувд, Г.Энхцаг, Г.Итгэлтөгс, Н.Цогт, Г.Анар нарт тус бүр 14 сая төгрөг, гуравдугаар байр эзэлсэн суралцагч Б.Есүйд есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ. 

Shuud.mn
Сонин хачин
BUYANAA,:
.....монголчууд циркийн уралгаар дэлхийд манлайлах чадвартай....ТИЙМЭЭС ЦИРКИЙН ЗОРИУЛАЛТИЙН ИЙМ БАРИЛГИЙГ ДАХИАД 100 ЖИЛДЭЭ БАРИХГҮЙ Л БОЛУУ....ИХ АВРАГА ТУС БАРИЛГИЙГ ЦИРКИЙН УРАН БҮТЭЭЛЧИДЭД ЗОРИУЛЖ, ЭНЭ УРАЛГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛД ЗҮЧИН ЗҮТЭГВЭЭС МОНГОЛДОО ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ БУЙ их л том буян болж циркийн уралгийн түүхэнд уул нь үлдэх юм...АМЖИЛТ
2019-01-31