Б.Хурцын холбоотой нээлттэй хэлэлцүүлэг явуулна
2017-12-15

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох асуудлыг УИХ өнөөдөр хэлэлцэнэ. Б.Хурцын томилгоотой холбогдуулан Ж.Батзандан нарын нэр бүхий 20 гишүүд нээлттэй сонсгол явуулах саналыг УИХ-д хүргүүлсэн. Уг асуудлаар хуралдсан ажлын хэсгийн дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хэлэлцээд Тусгай  хяналтын дэд хороо, Өргөдлийн байнгын хороонд шилжүүлсэн билээ.  Байнгын хороод асуудлыг шат шатандаа судалж байгаагаа дуулгасан.

 

Харин УИХ-ын дарга М.Энхболд Элчин сайдыг томилох чөлөөлөх асуудлыг УИХ-аар ороод сар орчим хугацаа болж байгаа тул өнөөдөр шийдвэрлэхээ мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан Б.Хурцтай холбоотой өргөдөл гаргасан иргэдийн төлөөллийг сонсох нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордны А танхимд 10.00 цагаас хийх юм байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тагнуулын байгууллага эх орноо, ард иргэдээ хамгаалах тангарагтай, үүрэгтэй байгууллага гэж иргэд бид ойлгодог. Гэтэл эсрэгээр ажилласан энэ хүнийг юу гэж ойлгох вэ? Эх орноосоо урвасан хүнийг яах ёстой вэ?
2017-12-15
Enhee:
Harts ene ter Selem Togmid uu te hehe
2017-12-15