Б.Хурцтай холбоотой нээлттэй сонсгол хийж байна
2017-12-15

Гэрэл зургийг MPA.mn

 

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохоор нэрийг нь дэвшүүлсэнтэй холбогдуулан иргэдээс гаргасан өргөдлийг сонсох  нээлттэй сонсгол Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд эхэллээ. Нээлттэй сонсголд зохион байгуулах санаачилгад нэгдсэн гишүүдийн төлөөлөл, өргөдөл гаргасан иргэдийн төлөөлөл, Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын төлөөлөл, Иргэний нийгмийн төлөөлөл оролцож байгаа юм.

 

Б.Хурцтай холбоотой Д.Энхбат агсны амиа алдсантай холбоотой, хувийн бизнесийг булаасан,  албан тушаалаа ашиглаж, чагнаж, тагнасан гэх зэрэг өргөдлийг иргэдээс ирүүлсэн байна.

 

С.Зоригийг амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой хэрэгт ял сонссон гурван иргэний гэр бүлийн төлөөлөл нээлттэй сонсголд оролцож байгаа юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
zochin:
HURTC GUAI TA ELCHIN SAIDAASAA UG N TATGALZAAD MONGOLD BUGSHSAN IDEE BEER ,HOG SHAAR BAYR ,BAYRTCOGT , M.ENHBOLD ELBEGDORJIIN BULIHAIG ILRUULJ HIIH NOR IH AJILTAISHUU. OOROO L HAMTRAAGUI BOL ?????
2017-12-15