Монголын Үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд “Бөртэ Чоно” шагнал гардуулах ёслол арванхоёрдугаар сарын 20-нд болно.
“Бөртэ Чоно”-д чөлөөт бөхийн дөрвөн дасгалжуулагч нэр дэвшив. Шавь нараас нь “Парис-2017” ДАШТ-ий алтан медальт, П.Орхон, “U-23”-ын ДАШТ-ий хүрэл медальт Г.Отгонжаргал, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Б.Болор-Эрдэнэ болон цэргийн ДАШТ-ээс хоёр алт, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар гавьяат дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаяр, “U-23”-ын ДАШТ-ий мөнгөн медальт А.Батцэцэг, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Н.Насанбуян, Э.Тэмүүлэн, Азийн АШТ-ий хүрэл медальт П.Өнөрбатын багш гавьяат дасгалжуулагч Цэндийн Баярсайхан, “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Э.Бэхбаярын анхны багш, гавьяат тамирчин Авирмэдийн Энхээ, “Парис-2017” ДАШТ-ээс алт, хүрэл, эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Бямбажавын Баттулга нар нэр дэвшжээ.
Уншиж байна |