Малчдад 40 тэрбумын өвс, тэжээлийг хэрхэн түгээх вэ
2017-12-19

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2017.12.19) хуралдаан 12 цаг 20 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэллээ.

 

 

Хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Органик хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

 

Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн. Иймд хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгээс Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.7 дахь хэсгийг үндэслэн Органик хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Уг төслийн нэрний “итгэмжлэл” гэсэн нэр томъёог Иргэний хуулийн төлөөллийг хэрэгжүүлэхтэй холбогдсон “итгэмжлэл”-ээс ялган “тохирлын үнэлгээний итгэмжлэл” болгож өөрчлөхтэй холбогдуулан бусад хуульд уг хуулийн нэрийг эшлэл авсан заалтуудыг өөрчлөхөөр тусгажээ.

 

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Ж.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Г.Мөнхцэцэг нар санал хэлсэн. Гишүүдийн хувьд хэлэлцэж байгаа асуудлыг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлэхийн сацуу хүнс, хөдөө, аж ахуйн салбарт хэрэгжүүлж ирсэн ажлын үр дүн, цаашид баримтлах бодлого, авах арга хэмжээний талаар Байнгын хорооны гишүүдэд танилцуулах, өвөлжилтийн нөхцөл байдал, 40 тэрбум төгрөгийн өвс, тэжээлийг малчдад хэдийнээс, хэрхэн түгээх гэж байгаа талаар мэдээлэл хийхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт онцгойлон анхааруулж байлаа.

 

 

Ингээд Органик хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив. Түүнчлэн  Тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь тус тус дэмжсэн. 

 

Энэ талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.    
Shuud.mn
Сонин хачин
hhhh:
Ene malchid gej tatvar tologchdiin mongiig bainga zavshij bdag guvshaa khurganuudig ugjikhaa bolioch ee! Ulsad yamarch tatvar toldoggui khirnee urgelj toroos nekhej bdag. Ter mal ni ooriinkh ni omch biz dee. Zudanad ukhuulekh durtai bol ukhuulne l biz dee. Tatvar tolj bui khesgiin mongiig ingej salkhind khiisgekhee bolie. 70 saya maltai gej tseejee deldeed bgaa atal UB -khan delkhiid baikhgui ondor uneer eruul akhuin yamarch batalgaagui makh khereglej bna. Maldaa neg baktsin khiilgechikhees nariilj bainga takhal taraadag khirnee uul ovoo takhikh nairaani nachinguudad zulguidakhdaa bie bieesee orson bayarxdag estoi khogiin garuud daa. Baigali orchnig uul uurkhai bus malchid suiruulj bgaag olj kharakh melmii ene tord alga. Bukh zuiliig unegui kheregleed surchikhsan jinkhene chernii mass daa
2017-12-20
Иргэн:
Мал хувийнх биз дээ. Татварын мөнгөөр хэрэгтэй юм хийл дээ. 10 сургууль барьчихаач дээ Хийх юм их л байх юм Толгой нь олгой болно гэдэг энэ байх даа
2017-12-20
Хараал идээд ухээсэй:
Хуруу хумсаа хугалан Оороосоо харамлаад ТАТВАРТ огсон монгоор Хурэл сух Баахан Бараа шахаад луйвар хийгээд авчих юм байна Ганц цахилгаан станц БАРИЛДаа..жижиг станц байсан ч яадаг юм
2017-12-20
Хэн ч овс гуйгаагуй байхад:
Хэн ч овс гуйгаагуй байхад Сайд нар Хурэлсух 40 тербум 4 тэрбум гээд л луйвар хийгээд л ханцуй шамбалаад улайсан араатан шиг дайрч байнаа.. Худлаа суржигнээд Ажил хийж байгаа гэж Татварын монго луйвардахааа болио Бидний монгииг аймар Урж бнаа-
2017-12-20
Идээд луйвардаад бай:
Зуд болоогуй байхад суржигнээд баахан монго идээд л Агаар цэвэршуулэгч ч гэх шиг Худалдаж аваад шахаад байх ажлыг чавганц ч ХИЙНЭ шуу Луйвараа болиочээ 1 цахилгаан станц барьчихаачэээ
2017-12-20
Зочин:
ter muusain hulduu malchidad tusallaa geed bidend yu naaldah yum be?ulsad ymar ach tus baih yum be?huviin malaa usgun uu?uhuulne uu?hend hamaatai yum be?zun bolohoor mahniihaa uniig tengert hadaagaad mah suunii une n diildehgui.uvul bolohoor avraarai tuslaarai geed.aris shir noos nooluuraa mah suugee undur unetei zarna ulsad tatvar tuluhgui.ted odoo haan yum uu?hen yum be?mongol shig olon maltai hun tsuutei ulsad uvul bolgon ail bolgond neg neg mal unegui ugch tegeed ter tuslamj ene teree hurtej baih heregtei shuu.huduunii teneg novshnuudaa.
2017-12-20
Зочин:
мал нь хувийнх нь биз дээ. жил болгон л баахан юм өгөх юм. зун намартаа өөрсдийнхөө малд өвс тэжээлээ бэлдэж болдоггүй юм уу. хүний өмнөөс амьдарч байгаа улс уу?
2017-12-19
Мөнгө олгоё:
өвс гэж байхын оронд малчдад мөнгөн туслаж үзүүлбэл дээрээ. 40 тэрбум зараад нэг айлд 2-5 боодол өвс очно. Ямар ч ач холбогдол байхгүй түүний оронд дансанд нь 100.000 төгрөг хийе
2017-12-19
Зочин:
40 тэрбум байхдаа яахав дээ...жаахан баримжаатай юм яриач...үэрээд л 1,2 тэрбум төгрөгний өвс л байгаа шүү дээ...арай дэндүү гахай нохой шиг идэх юм,харийн хүн шиг л аашлах юм...
2017-12-19