Ерөнхий сайд төвлөрсөн дулаанд холбох ажилтай танилцлаа
2017-12-19

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар Сонгинохайрхан дүүргийн алслагдсан бүсийг төвлөрсөн дулаанд холбох ажилтай өнөөдөр танилцлаа.

 

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилийн 0151 дугаар анги орчмын халаалтын  зуухнуудыг төвлөрсөн дулаанд холбох ажлын хүрээнд 2Ф250мм голчтой 393 хос.метр, 2Ф200мм голчтой 648 хос.метр нэгдсэн салаа шугам татна. Дээрх нэгдсэн салаа шугамаас 2ф150мм голчтой 835м салаа шугам татаж 1.3-1.8 Гкал/ц хүчин чадалтай 4ш дулаан дамжуулах төв баригдах ба ОБЕГ-ын Аврах тусгай ангийн халаалтын зуух, ЦЕГ-ын Хамгаалалтын 2-р хэлтсийн зуух, ХЦ-ийн 0151-р ангийн халаалтынзуух, ХЦ-ийн 0151-р ангийн сургалтын байрны халаалтын зуухнуудтус тус төвлөрсөндулаан хангамжид холбогдоно.

 

 ХЦ-ийн 0151-р ангийн сургалтын байрны халаалтын зуухны барилга дотор угсрагдах дулаан дамжуулах төвийн 2-р хэлхээнээс 2ф125мм голчтой 198 хос.метр, 2ф100мм голчтой 177 хос.метр, 2ф80мм голчтой 57 хос.метр, 2ф50 ммголчтой 85 хос.метр шугам татаж, СХД-ийн 22-р хороо, өрхийн эмнэлэг,цэцэрлэгийн нам даралтын  халаалтын зуухнуудыг төвлөрсөн дулаанд холбоно.

 

 

Shuud.mn
Сонин хачин
kkkkk za zailooo:
za bas l hudlaa bolloo dooo odoo ard olon uur l arga haihaas doooo
2017-12-20
Зочин:
шудрага дүр эсгэсэн Хүрэлсүхийн эхний шудрага алхам Хурцын асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлүүлэх бус уу. Чадахгүй л болов уу.
2017-12-20
дурак:
Төвлөрсөн дулаан эрчим хүч цэвэр бохир ус авилга төрүүлдэг төсвийн зарлага нэмэгдүүлдэг ШҮҮ Ерөнхий сайдаа бие даасан утаагүй шийдэл дээр шүү Утаа гарахгүй түүхий нүүрс түлдэг технологи ч байна? 2018 оны төсөв зөвхөн сургууль, цэцэрлэгийн халаалтын зардалд 68,3тэрбум төгрөг зарлагдаж утаа үйлдвэрлэнэ орчин бохирдуулна Төрд ямар мэдлэг чадвартай хүмүүс ажилдаг юм бэ?Жхаалаг ЗГ болооч, шинжлэх ухаанч ЗГ, ирээдүй харсан ЗГ хэрэгтэй
2017-12-20
Zochin,:
Tenderiin hulgaich Davaasuren iim um hiij chadahgui, yaj hulgai hiihee l bodoj suugaa. garshsan um ch hetsuu um daa. Ternees medleg chadvar gej ene hynd uy ch baikhgui. Hogiin horchin hulgaich!!!!!!!!!
2017-12-20
1:
Энэ ажлыг хийчээд, нээлтээ хийж, хэрэглэгчдэд хүлээлгэж өгч байгаа тэр мөч ойрхон байх болтугай. Байгаль, цаг уурын онцлогтойгоо уялдуулж, салхин дээд талаасаа утаагаа иймэрхүү аргаар багасгахарилгах тактик барих хэрэгтэй. Аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг өөрсдийн хөрөнгөөр төвийн шугамд холбогдох боломжийг бүрдүүлэхэд бас анхаараарай.
2017-12-20