Монгол Улсад итгэх итгэл сайжирна
2017-12-21

Засгийн газрын ээлжит хуралдаанаар  Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Татварын зорилгоор ил тод байдал, мэдээлэл солилцооны дэлхийн форум”, “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх”-ийн эсрэг байгууллагад элсэн орох тухай хүсэлт гаргах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр мэдээлэлдээ:

 

-Европын холбооны зөвлөлөөс Монгол Улсыг  энэ сарын 5-нд татварын зорилгоор хамтран ажилладаг орны анх удаагаа оруулжээ. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын хуралдаанаар татварын ил тод байдлыг хангах, татвар төлөхөөс зайлсхийх явдлын эсрэг арга хэмжээг тухай тогтоолыг баталлаа. Одоо татварын суурийг гувчуулах, ашгийг зувчуулах байгууллагуудад элсэх өргөдлийг Сангийн яам гаргахыг Монгол Улсын Засгийн газраас Сангийн сайдад даалгаж байна. Үүнтэй холбоотой татварын зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 2018 оны нэгдүгээр сард багтаан УИХ-д өргөн мэдүүлэх  гаргалаа. Банк, санхүүтэй холбоотой мэдээллийг зөвхөн татварын зорилгоор ашиглах чиглэлээр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Сангийн сайд нарт мөн даалгалаа. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр Сангийн яам тодорхой ажил хийх үүрэг авлаа. Үүнээс гадна ЕХ-ны улсуудтай хамтарч ажиллах чиглэлээр ГХЯ-д ажлын хэсэг гаргаж ажиллах үүрэг өгч байна. ЕХ-ны зөвлөлөөс гаргасан татварын чиглэлээр хамтарч ажилладаггүй орны жагсаалтаас Монгол Улсыг гаргах нь цаашдаа Монгол Улсад итгэх, хөрөнгө оруулагчдын итгэл, Монгол Улсын банк санхүүгийн байгууллагууд болон хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтарч ажиллаж байгаа хөрөнгө оруулагч нартай ажиллах орчныг сайжруулах боломжийг бүрдүүлж өгнө гэж үзэж байна гэлээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
МАН барах уу?:
Хүрэлбаатар гэж бас л нэг гадныханы боол гар хөл болсон хулгайч. Хулгайч нарыг харааж байна Монголын ард түмэн. Хүрэлбаатар гуай 20 онд УИХ гэж горьдолтгүй болсон. Жаахан чгэсэн Монголын төлөө буянтай ажил хийх хэрэгтэй дээ. Зөөлөн газардах боломж бага байгаа шүү. МОНГОЛ БОЛ ХЯМРАЛ БИШ ХУЛГАЙ Л НҮҮРЛЭСЭН УЛС гэж үнэн шүү. Төрийн анхан, дунд, дээд бүх шатанд үе залгамжилсан хулгайч нараар дүүрсэн байгаа. Захын сургуулийн захирал гээхд аж ахуй хөөцөлддөг төрийн ажилтан бус дамын наймаачин болсон байна. МАН-ыг харж байя. Барах ууу????
2017-12-22
Зочин:
УУЛ УУРХАЙГААСАА АВАХ ЁСТОЙ ТАТВАРАА БҮРЭН ГҮЙЦЭТ ЗӨВ АВЧИХ ЗА. ОЮУТОЛГОЙГ ШИЙДЭХ ҮҮ ЭСВЭЛ ҮГҮЙ ЮУ. МӨНГӨ ТӨГРӨГ НЬ МОНГОЛД ХАМААТАЙ ЮУ ЭСВЭЛ ХАА ХАМААГҮЙ ЮУ. 300 МЯНГЫН АСУУДАЛ ЧИНЬ ЁСТОЙ ЖОНХУУ БОЛСОН.
2017-12-22
Зочин:
Bitgii khuuraad ba Ene nukhurt vnen yum gej baidag yum uu Songuuliar mungu taraasnaa,uurkhai zarsnaa...bvgdiig ni khudlaa gej gvriideg naidbargvi etgeed
2017-12-21