Шинэ жил ба “Щелкунчик”
2017-12-21

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон шинэ жилийн баярт зориулан “Щелкунчик”-балетыг өнөөдрөөс эхлэн тоглох гэж байна.  

 

 

Маша охин, Щелкунчик, цэцгэн вальс, цасан ширхэгүүд, модон хүүхэлдэйнүүд гээд энэ балет шинэ жилийг эрхгүй санагалзуулна.  

 

Дэлхийн балетын ноён оргил болсон уг балет 1982 онд манай улсын тайзнаа анх тавигдаж байв. Тэгвэл яг тэр тавилтаараа буюу балетмейстер В.Федонины хөрвүүлэн дэглэснээр үзэгчдэд хүрэх гэж байна. Одоогоос 35 жилийн өмнөх догдлолыг дахин мэдрэхийг хүсвэл, үр хүүхэд, ач, зээ нартаа түүнийг мэдрүүлэхийг хүсвэл ач, зээгээ, хүү охиноо дагуулан ирж Щелкунчик болон маша охинтой үлгэрийн орноор хамтдаа аялаарай.



П.И.Чайковский "Щелкунчик" балет УДБЭТ-ын тайзнаа өнөөдөр болон маргааш 19.00 цагаас, 23, 24-нд 17.00 цагаас тоглогдоно. 

 

М.Дөлгөөн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
mongoloor Tsumuuhei
2017-12-21