ХСҮТ-д ”Эмчлүүлэгч хүүхдүүдийн шинэ жил” болно
2017-12-22

 09.00 цагт "Хувь хүний хөгжил, төлөвшилд нөлөөлөх биеийн тамир, спортын үүрэг оролцоо" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал МУИС-ийн 1-р байранд болно. Хуралд нийт 15 орчим их дээд сургууль, спортын байгууллага оролцоно. Мэдээлэл авах утас 99002019


11.00 цагт: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, “Хан-Уул Хөгжил” сангийн Тэргүүн Пүрэвийн БАТЧИМЭГ Монгол Улсын Их сургууль байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан “Ардчиллын танхим”-ыг шинээр байгуулжээ. Нээлтийн арга хэмжээ МУИС-ын 2-р байрны 230 танхимд болно.


11.00 цагт: Монгол Ньюс хурлын танхимд Иргэний нийгмийн байгууллагууд "Цахим орчинд хүүхдээ хамгаалья" сэдвээр хэвлэлийн хурал зарлаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 95191456-аас лавлана уу.


12.00 цагт: Хавдар Судлалын Үндэсний Төвийн "Эмчлүүлэгч хүүхдүүдийн шинэ жил" баярын арга хэмжээ болно. Холбогдох утас 89033282, 99063902


12.00 цагт Сангийн яамны 8 давхрын хүндэтгэлийн танхимд НӨАТ-ын урамшууллын сугалаагаар азтан болсон зарим иргэдийн төлөөлөлд батламж гардуулна. Уг арга хэмжээнд Сангийн дэд сайд Х.Булгантуяа, СЯ-ны ГТСМТТ-ийн захирал Ц.Орхонтамир, ТЕГ-ын удирдлагууд болон 500 сая, 20 сая, 4 сая төгрөгийн азтан болсон иргэдийн төлөөлөл оролцоно.


17.00 цагт Оны "Онцлох аж ахуйн нэгж", салбарын бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслолын ажиллагаа буюу "Бизнесийн их цэнгүүн" МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулагдана. Утас: 99077127

Shuud.mn
Сонин хачин