Ц.Даваасүрэн: Усан цахилгаан станц барих ажлыг эхлүүлнэ
2017-12-22

УИХ-ын чуулганы хуралдлаа. Хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухайУИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Ц.Даваасүрэн уг тогтоолын төслийг УИХ-ын дэгийн тухай хууль зөрчиж байгааг анхааруулав. Харин төсөл санаачлагчид хуулийн зөрчил үүсэхгүй гэсэн тайлбар хийсэн юм. Ингээд болж байна. Хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн олонхийн саналаар баталлаа.

 

Дараагаар нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэв. Уг хуулийн төслөөр “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК ОХУ болон Хятад улсаар импортоор оруулж байгаа цахилгаан эрчим хүчийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөх аж. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Х.Баделхан:

 

-Баруун аймаг жил бүр ОХУ-аас өндөр үнэтэй эрчим хүч авч байгаа. Дотооддоо эрчим хүчний үйлдвэр байгуулвал хямд үнэтэй эрчим хүч үйлдвэрлэнэ. Усан цахилгаан станц байгуулах хоёр төсөл хэрэгжихгүй байна. Ховд гол түргэн урсгалтай, хэчнээн ч цахилгаан эрчим хүч барьсан болно. Жил бүр энэ асуудлыг ярьдаг ч хэрэгжихгүй байна. 90мВтт-ын хүчин чадал гэдэг дотооддоо эрчим хүчээ хангаад, гадагшаа экспортлох боломжтой. Эрчим хүчний шөнийн тарифт нийслэлд 100 хувь, хөдөө орон нутагт 50 хувь хөнгөлөлт үзүүлж байна. Яагаад ялгавартай хандаад байна вэ?

 

ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн:

 

-Баруун бүст усан цахилгаан станц барих ажил төсөвлөгдсөн. Ойрын хугацаанд усан цахилгаан станц барих ажлыг эхлүүлнэ. Хуучин яригдаж байсан ТЭЗҮ болон бусад эх үүсвэртэй холбоотой асуудлыг банкуудтай ярина. Шөнийн тарифын хөнгөлөлтийн тухайд хүн ам Улаанбаатарт бүрэн төвлөрсөн. Тиймээс Улаанбаатарт тулгамдаад байгаа асуудал тул шөнийн тарифыг нийслэлд 100 хувь хөнгөлсөн. Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрээд байгаа. Сүүлийн үеийн судалгаанаас харахад халаагуур залгаж байгаа нь бодитой үр дүн үзүүлж байна гэлээ.

 

Ингээд Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг байнгын хорооны горимын саналын дагуу анхны хэлэлцүүлгээр батлахыг хуралдаан оролцсон гишүүд дэмжин батлав. Дараагаар нь Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг мөн хэлэлцэн баталлаа. Дээрх хуулиудыг 2018 оны нэгдүгээр сарын нэгнээс дагаж, мөрдөж, 2020 он хүртэл хэрэгжих юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЭГ СЭЛЭНГЭЭ Л ШИЙД . ШИНЭЭР ТӨСӨЛ ЭХЛҮҮЛЭХИЙГ ЭРС ЭСЭРГҮҮЦНЭ. ЭГ СЭЛЭНГЭЭ ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ ХЭВТЭЖ ЮУ ГУЦНА. БАС МӨНГӨ ШААХНУУ.
2017-12-24
Зочин:
Orosuudad fuck sh te
2017-12-22
зочин:
УЦС барих хэрэгтэй. 1рт хиймэл нуур нь хэрэгтэй. 2рт цахилгаан нь хямд. Эгийн олын УЦС хурдан эхлүүлээчээ. Оросуудаас хэзээ болтол айж яваж болж байна.
2017-12-22