Никола Вүчевич 2 сар талбайд гарахгүй боллоо
2017-12-25

Никола Вүчевич 2 сар талбайд гарахгүй боллооОрландо Мэжик багийн төвийн тоглогч Никола Вүчевич зүүн гартаа мэс ажилбар хийлгэх шаардлагатай болсны улмаас дараагийн 6-8 долоо хоногийг үзэгчдийн суудлаас үзэж сонирхохоор болжээ.  Энэ талаар багийн албаны хүмүүс мэдэгдлээ.

 

 

Энэ жил 27 настай Вүчевич өчигдөр Вашингтон Визардсын эсрэг тоглолтын үеэр уг гэмтлийг авсан юм. Тэрбээр энэ улиралд Орландо Мэжик багийн гол лидерүүдийн нэг байсан билээ. Тодруулбал 17.8 оноо, 9.6 самбараас бөмбөг авалт, 3.4 ашигтай дамжуулалтыг дунджилж байсан юм.

 

Өчигдрийн тоглолтод 5 минутыг талбайд өнгөрүүлсэн Вүчевичийн баг энэ улиралд 11-22 гэсэн амжилттай яваа юм. НБА-д 7 дахь улиралдаа тоглож байгаа түүний замнал 2011-2012 онд Филаделфи 76 багаас эхэлж, Орландо Мэжикт ирснээс хойш дабл даблын машин болчихоод байгаа гэдгээр нь НБА сонирхогчид андахгүй мэднэ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин