Долоон тэрбум төгрөгийг улсын орлого болгожээ
2017-12-25

АТГ-т энэ онд эрүүгийн хэрэгт холбогдон 639 хүн шалгагдсан. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 39.2 хувиар өссөн үзүүлэлт юм.

 

 

2017 онд авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас 69.546.211.566 төгрөгийн хохирол учирчээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 3.412.008.181 төгрөгийг нөхөн төлүүлж,  үл хөдлөх, хөдлөх байр орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 11 төрлийн 29.338.941.434 төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжилсэн байна. 

 

Өмнөх онтой харьцуулбал гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь 84 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хохирол нөхөн төлүүлсэн байдал нь 21 хувиар өссөн, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа 175 хувиар өссөн байна. 2017 онд шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн 46 хэрэгт 7 тэрбум 789 сая 113 мянга 800 төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө, мөнгийг улсын орлого болгох шийдвэр гаргажээ. 

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Улсын мөнгөөр шуналаа дарахаас ичдэггүй юм байх даа. Идэж уудаг төрийн албаныхан үе удмаараа ичих хэрэгтэй.
2017-12-26