Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа
2017-12-25

Санхүүгийн тогтвортой байдлын Зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр Санхүүгийн зохицуулах хорооны хурлын танхимд боллоо. Хорооны дарга болон Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд нараас бүрддэг тус Зөвлөлийн хуралдааныг гурван гишүүн ээлжлэн даргалдаг юм.

 

 

Хорооны дарга С.Даваасүрэнгийн даргалан явуулсан өнөөдрийн хуралдаанаар “Банкнаас бусад санхүүгийн салбарын тойм” болон хөндлөнгийн судалгааны багийн гүйцэтгэсэн “Дотоодын арилжааны банкуудын хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд арилжаалах боломж”-ийн талаарх судалгааны тайланг хэлэлцлээ.

 

Санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэл учирсан тохиолдолд түүнийг бууруулах талаар нэгдсэн дүгнэлт хийх, тус тусын эрх, үүргийн хүрээнд авах арга хэмжээ, шийдвэрийг тогтооход Зөвлөлийн үйл ажиллагаа чиглэдэг бөгөөд гадаад, дотоод хүчин зүйлсийн талаарх судалгаа, мэдээллийг тогтмол сонсон, солилцож, шаардлагатай тохиолдолд УИХ-д зөвлөмж, дүгнэлт хүргүүлэн, зохих шийдвэрийг гаргуулдаг юм.

 

ЭХ СУРВАЛЖ: http://frc.mn

Shuud.mn
Сонин хачин
Ghh:
Сангийн яамтай олон жил зууралдсан хүн эдийн засгийг ямар байгааг мэдэж байгаа биз дээ айн? Их холоос зах хязггар нутгаас гаралтай хүнийг ер нь төрийн өндөр албан тушаалд тхвих хэрэггүй байдаг юм уу гэж өодогдох юм.
2019-10-19
Зочин:
Дэд даргаар ажиллаж байгаа далдага Баярыг томилмоор юм. Монголбанкинд ажиллаж байсан Жавхлангийн цэрэг, ядаж төслөөс мөнгө хулгай хийж, покер тоглохоо мэднэ.
2017-12-28
Zochin:
Ene butehgui ee.saikhan gar.
2017-12-26
Зочин:
Ene Davaasureng uurchilmuur yum. Ajlaa hiij chadahgui bna. Medleg, turshlaga dutaad baina.
2017-12-26