Ө.Энхтүвшин: Хоёргүй сэтгэлээр ажилласан та нартаа баярлалаа
2017-12-28

ОБЕГ-ын 2017 оны үйл ажиллагааны тайлангийн хурал өнөөдөр болж Шадар сайд Ө.Энхтүвшин шилдэг албан хаагчдыг шагнаж урамшуулав. Уг хуралд оролцохдоо Шадар сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 

 

Эх орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах ариун үүргээ нэр төртэй биелүүлж байгаа эрхэм генерал, офицер, ахлагч, албанхаагч та бүгдийн энэ өдрийн амрыг эрэн мэндчилье.

 

Та бидний хамтын хүчин чармайлтын үр дүнд Онцгой байдлын албаны:

- гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, 

- хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, 

- хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чадавх жил ирэх тусам бэхжиж,

иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлэхтөрийн үйлчилгээний чанар сайжирч, хүртээмж нь нэмэгдэж байна. 

 

Улиран одож буй 2017 он ололт амжилтаардүүрэн байсан хэдий ч бид бүхний гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдал, мэдлэг, ур чадварыг сорьсон бэрхшээлтэй үйл явдлууднэлээдгүй тохиолдлоо. 

 

- Өнгөрсөн хавар, зуны ойн хээрийн түймэр, 

- дэлхийн зах зээлд Монгол брэндийн чансааг тодорхойлогч, үндэсний үйлдвэрлэгч Говь ХК-ийн үйлдвэрт гарсан гал түймэр,

- Завхан аймгийн Отгонтэнгэр ууланд тохиолдсон ослын үед

онцгой байдлын байгууллагын удирдлага, аврагч, гал сөнөөгчид мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж, төр, засаг, иргэд, олон нийтийн талархлыг хүлээснийг энд онцлон тэмдэглэхийг хүсч байна.

 

Бид бүхэн 2017 онд:

 

- гамшгаас хамгаалах эрх зүйн болон бодлогын баримт бичгийн шинэчлэлтийг хийх, 

- албаны чадавхыг бэхжүүлэх талаар хэд хэдэн томоохон арга хэмжээг авч хэрэгжүүллээ. 

Тухайлбал, Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хурлаар батлуулж, 

- Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Нэгдсэн Үндэстний Байгууллага баримталж буй чиг хандлага,

- Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого,

- Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс, 

- Батлан хамгаалахын багц хуулиудтай нийцүүлэх томоохон алхам хийлээ.

 

Энэхүү хуулиар гамшгаас хамгаалах удирдлагын тогтолцоо, үе шат, талуудын үүрэг, хариуцлага, гадаад, дотоодын хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалт зэрэг асуудлуудыг улам боловсронгуй болгосон. 

 

Мөн Онцгой байдлын байгууллага, түүний алба хаагчийн нийгмийн баталгааг сайжруулах, гамшгийн эрсдэлийг бууруулах замаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах таатай нөхцөл бүрдэж байна.

 

Ирж буй шинэ онд бид:

 

- хууль эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх, 

 

- шинэчилсэн хуулиа сурталчилан таниулах,

 

- гамшгаас хамгаалах, ялангуяа урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээнд иргэд, олон нийтийн оролцоог дэмжих,

 

- төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ихээхэн санаачлагатай ажиллах шаардлагатай байна.

 

Монгол Улсын Засгийн газар Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог орчин үеийн бодлого, чиг хандлага, техник технологитой уялдуулж, Онцгой байдлын албыг бэхжүүлэхэд манлайлан ажиллаж байгааг НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас өндрөөр үнэлж байгааг эрхэм албан хаагч Та бүхэнд уламжилж байгаадаа баяртай байна. 

 

2018 оны 7-р сард Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран Гамшгийн эрсдлийн бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлыгУлаанбаатар хотноо зохион байгуулах болсоныг Та бүхэн сайн мэдэж байгаа. 

 

Уг бага хуралд 60 орчим орны 3,000 гадаад дотоодын төлөөлөгчид “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлсэнээр Тогтвортой хөгжлийн ололт амжилтуудыг хамгаалах нь” сэдвийн дор чуулна. 

 

Азийн бүс нутгийн түвшинд Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэхэд гарч буй ололт амжилт, тулгарч буй сорилт асуудлуудыг хэлэлцэж, улс орнуудын тэргүүн туршлагаас хуваалцаж, бүс нутгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх олон боломжууд бүрдэх болно. 

 

Ийнхүү 2018 онд биднийг их ажил хүлээж байна. 

 

Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах эрх, эрх чөлөөг баталгаажуулах, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа та бүхэндээ баярлалаа. 

 

Ажил хөдөлмөрийн ололт амжилтаа өндрөөр үнэлүүлж, өнөөдөр төрийн болон байгууллагын шагнал хүртсэн нийт албан хаагчиддаа баяр хүргэе.

 

Та бүхэн энэхүү хүндтэй үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж, хууль дээдлэх зарчим, өндөр ёс суртахуунтай, сахилга баттай, хариуцлагатай ажиллаж чадна гэдэгт итгэл төгс байна.

 

Монгол Улсынхаа хөгжил, аюулгүй байдлын төлөө хамтдаа зүтгэцгээе.

 

Та бүхэнд ирж буй Шинэ оны мэндийг дэвшүүлж, ажил үйлсэд нь амжилт хүсч, гэр бүлд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

 

Анхаарал тавьсанд баярлалаа. 

Shuud.mn
Сонин хачин
mi.enhbold:
Muu baas chi ter uguumur zahaa hotoos zailuulaarai yanhnii al doloogch pizda
2017-12-29
hvrelsvh:
Muu hoshnog
2017-12-29
irgen:
Bayriig xurgie
2017-12-28
Зочин:
ЧИ МУУ БААС ХОЕР СЭТГЭЛ ГАРГАЖ АЖИЛЛАЖ БАЙСИЙМ БАЙНА ТИЙМ УУ
2017-12-28