Луйварчин залууд 13275 жилийн ял оноожээ
2017-12-30

Тайландын шүүх луйвар хийж, олон зуун хүнийг мэхэлсэн 34 настай Пудит Киттитхрадилок гэгчид 13275 жилийн ял оноосон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр “богинохон хугацаанд хөрөнгө оруулалтыг тань өсгөж өгнө” хэмээн “Понци схем”-ээр санхүүгийн луйвар хийсэн нь тогтоогджээ. Ойролцоогоор 40 мянган хүн уг залууд итгэж, 160 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн аж.

 

Цагдаагийнхан түүнийг өнгөрсөн наймдугаар сард луйврын хэргээр баривчилжээ.

 

Шүүхээс Пудит Киттитхрадилокийг хууль бусаар мөнгө зээлэх, зээлүүлэх үйл ажиллагаа зохион байгуулсан, 2653 луйварын хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж, 13275 жилийн ял оноосон байна.

 

Ял сонссон залуу шүүх болон хохирогчдоос уучлалт гуйсаны ачаар ялын хэмжээгээ 6637 жил зургаан сар хорих ял болгожээ.

 

Шүүхээс Пудитэд хорих ял оноосноос гадна түүний байгуулсан хоёр компанид тус бүр 20 сая ам.долларын торгууль ногдуулсан байна. Түүнийг нийт 2653 хохирогчид жилийн 7.5 хувийн хүүтэй 17 сая ам.долларын нөхөн төлбөр төлөхийг шүүхээс үүрэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Mongold bol esregeeree shdee shuuh tsagdaa prokurord munguniihee taliig huvaaj ugnu tgd hereg shalgaj b.a gej aajmaar martagnuulah taktikaar yavna tgd hen ch medeegui baihad naadmaar ch yumuu genet l heregsehgui bolson baidag. Huulchdiin gol taktik MARTAGNUULAH, UDAASHRUULAH za tegeed shiideh bolhooroo humuus anhaaral aldsan ued buyu CHONO BOROONOOR taktik NAADAM, TSAGAAN SAR, SHINE JIL, geh met oloniig hamarsan amraltaar shiiddeg. Odoo bol jinhene hergiig hereg bish bolgodog orgil ue ni shdee SHINE JIL geed harjil baigaarai....
2017-12-31
irgen:
manaid yax boldarxlagdsan luibarchid tor zasgiin ondor albanddebshine dee shudarga xuulitai uls oron iim bdg bnshdee
2017-12-30
Зочин:
shudraga shuuh bna.
2017-12-30