Трампын энэ оны анхны жиргээ
2018-01-02

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны анхны жиргээгээ хийсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

"Афганистан улсад АНУ-ын цэргүүдтэй тулалдаж буй террористуудыг Пакистан хамгаалж байна" хэмээн Трамп тус улсыг буруутгажээ. 

 

 

Цагаан ордны тэргүүн анхны жиргээгээ Пакистан улсад хандан хийсэн нь олон улсын анхаарлын татсан байна.

 

Тэрбээр твиттертээ “АНУ сүүлийн 15 жилийн турш 33 тэрбум долларыг Пакистанд өгсөн ч тэд хариуд нь манай удирдагчдыг тэнэг мэт үзэж, хуурч, залилахаас өөр зүйл хийсэнгүй. Мөн бидний Афганистанд тэмцэж байгаа террористуудыг тэд хаацайлж, орогнуулж байна. Дахиж ингүүлэхгүй” гэж жиргэжээ.

 

Уг жиргээний дараа Пакистаны Гадаад хэргийн сайд Хаважа Асиф “Geo” сувгаар Трампт хандан мэдэгдэл хийсэн аж.

 

Сайд “Трампын үг ор хоосон юм” гэж мэдэгдэв.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
1321:
orchuulahdaa utgiig ni oilgoogvi baigaa bololtoi
2018-01-02