С.Батболд: Зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг нүүлгэж, ил задгай худалдааг зогсоо
2018-01-02

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Мөн шинэ жилийн баярын өдрүүдэд холбогдох албан тушаалтнууд хариуцлагатай жижүүрт ажилласан, энэ хугацаанд үүсэн нөхцөл байдалтай холбогдуулж ямар арга хэмжээ авч ажилласан талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр танилцуулсан. “Нийслэл хот орчмоор өнгөрсөн оны сүүлийн өдрүүдэд цас будран орж, Хот тохижилтын газар болон дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниудын холбогдох мэргэжилтэнд машин техник, хүн хүчээ бэлэн байдалд үүрэг өгч, Хот тохижилтын газраас 12 дугаар сарын 29-ний өдрийн 06:00 цагийн байдлаар автозамын халтиргаа гулгаанд бодис давсны 9 камаз, зам талбайн шүүрний 17 машин өглөөний 05:30 цагаас эхлэн ажилласан.  Шинэ оны эхний өдрийн 08:47 цагт Баруун 4-н зам Барилгын хөгжлийн төвийн ойролцоо зам дагуу ус хальж, УБДС ТӨХК, УСУГ-ын диспетчер инженерүүдэд яаралтай шалгаж, 09:05 цагт төвийн хариуцлагатай жижүүр Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга М.Адилбиш болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр болон холбогдох бусад дарга нар газар дээр нь ажиллалаа. УСУГ-ын Тосганы 1 дүгээр усан сангийн ус хальж, үерийн далан уруу орсон, ус зам талбай руу хальсан гэмтэл гарсныг Бөмбөгөрөөс Баруун 4 зам хүртэлх замын нэг талын урсгалыг 10:40-16:30 цагийн хооронд хааж, УСУГ-аас 10 техник, 200 хүний бүрэлдэхүүнтэй ажиллан автозамын мөстсөн хэсгийг цэвэрлэж, 35 рейсээр 180 тн усыг үерийн далангаас соруулан зайлуулж, 18 рейсээр 18 тн мөсийг цэвэрлэн, автозамын халтиргаа гулгаанд 4 тн давс зарцуулж, ХТГазраас 7 техник ажиллаж 4 тн бодис зарцуулж ажилласан” гэж танилцуулав.

 

 

Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс нийслэлийн цагдаагийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэглэлд шилжүүлэн ажилласан. Энэ хугацаанд 6786 дуудлага мэдээлэл, 362 гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүртгэгдэж, 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Нийслэлд онц ноцтой гэмт хэрэг, гудамж талбай олон нийтийн газар осгож нас барсан тохиолдол бүртгэгдээгүй  байна. Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 25121 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 2794 нэгж буюу 11.1 хувиар, гэмт хэргийн шинжтэй 1265 үйлдэл бүртгэгдсэн нь 35 нэгж буюу 2.8 хувиар тус тус өссөн  үзүүлэлттэй байна. Нийт 2312 алба хаагч өдөр бүр үүрэг гүйцэтгэж, давхардсан тоогоор явган эргүүлийн 1380 чиглэлд 3512 алба хаагч, авто эргүүлийн 248 автомашинд 496 алба хаагч, цагдаагийн 16 хэсэгт 128 алба хаагч ажиллаж,  архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 829 иргэнийг эрүүлжүүлж, зөрчил гаргасан 7256 иргэнийг 209.637.500 төгрөгөөр торгож, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 153 жолоочийн зөрчлийг илрүүлж, эргүүлийн чиглэлд үйлдэгдсэн 30 гэмт хэргийг шуурхай эрэн сурвалжлан, халуун мөрөөр нь илрүүлж, таслан зогсоож ажилласан байна” гэж танилцуулав.

 

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 4369 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 120, зөрчлийн шинжтэй 4249 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1414 ослыг материалжуулан шалгаж байна. Гудамж замд хийсэн шалгалтаар 2016 оны мөн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 910 бүртгэгдэж байсан бол энэ оны мөн үед 678 бүртгэгдсэн нь 25.5 хувиар буурсан байна” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.

 

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд нийслэл хот орчмоор цаг агаар өдөртөө 18-20 хэм, шөнөдөө 28-30 хэм хүртэл хүйтэрч зарим өдөр бага зэргийн цас орох урьдчилсан төлөвтэй байна. Нийслэлийн хэмжээнд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 137 дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 123, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 14 дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Шинэ жилийн баяр амралтын өдрүүдэд нийслэлийн ард иргэдийн аюулгүй байдлыг хангуулж, гамшгаас урьдчилан сэргийлэх, болзошгүй гамшгийн үед шуурхай арга хэмжээ авч ажиллах талаар нийслэлийн Онцгой комиссын даргын “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үүрэг гүйцэтгүүлэх тухай” 03 дугаар тушаал гаргуулан, холбогдох 29 байгууллагад хүргүүлж, хэрэгжилтийг хангуулан ажиллалаа. “Улаанбаатарын мөнгөн үдэш-2018” шинэ жилийн арга хэмжээний хүрээнд Сүхбаатарын талбай, Соёл амралтын хүрээлэн, Баянхошууны Зүрх-Уул, Дамбын гүүр, Баянзүрхийн Маахуур толгой зэрэг газруудад 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 21:00 цагаас 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01:00 цаг хүртэл нийт 84 албан хаагч, 7 авто машин техник хэрэгсэлтэйгээр галын аюулгүй байдлыг хангуулан, болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт тавин ажилласан” гэж танилцуулав.

 

“Зөрчлийн тухай хуулийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид 791 зүйл заалтаас 686 зүйл заалтын дагуу хяналт шалгалт хийж байна. Шинэ жилийн баяр болох гэж буйтай холбогдуулан урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулсан хяналт шалгалтад 1045 аж ахуйн нэгж байгууллага хамрагдаж 860 зөрчил илрүүлсэн. Үүнээс 620 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 17 албан шаардлага хүргүүлэн, 9.2 сая төгрөгийн торгууль ногдуулсан” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

 

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “2018 онд Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээний бэлтгэл ажлыг хангах, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 1 дүгээр сардаа багтаан эрх шилжүүлж дуусгах, 2, 3 дугаар сард хөрөнгө оруулалтын ажлуудыг эрэмблэж тендер зарлах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг үе шатанд хугацаа алдахгүй зохион байгуулж ажиллах нь зүйтэй” гээд “Нийслэлийн дүүргүүд, хэрэгжүүлэгч агентлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харъяа газрууд болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд, нийслэлийн төсөвт байгууллагуудын 2017 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх ажлыг зохион байгуулах бэлтгэлийг хангах, “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүйгээр ТҮЦ, ил задгай худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа үйл ажиллагааг таслан зогсоож, нүүлгэн шилжүүлэх”-ийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
БЗД-н 18-р хорооны 15-байрны зүүн урд талд автобусны буудлын дэргэд шинээр угсраа 3 ТҮЦ байна.Эднийг нүүлгээчээ. Энэ замд 147-цэцэрлэг байдаг түгжрэл маш их үүсдэг. Ядаж байхад Зам таглаад 3 ТҮЦ байгаа нь явган хүн явхад маш хэцүү ирж гарч байгаа машин харагддаггүй. Тэгээд ч эрүүл ахун талаасаа бодсон ч буруу.машинууд дүүрэн зогсоод автобус зогсох газаргүй. гарцаад гархад хүндрэлтэй. Энэ 3 ТҮЦ-г зайлуулж өгөөсэй
2018-05-20
zochin:
nuulgej chadah yum uu ovoo tsegtserch baisan bizdee turuu ued. odoo bol niislel ulam novshrood neg bus zogsool deer 7-8 tuts baina shuudee erhem hotin darga Batbold guai oi gutmaar l bolj bndaa tsetseg nogoo mod butaa ch uslahaa bolison zundaa nil toos shoroo uvulduu utaa halitargaa yo durgui hurmeer
2018-01-03
Зочин:
Ачаад дийлдэхгүй эргэж ирээд байгаа ТҮЦ-нүүдийг хурааж улсын орлого болговол яасан юм? Төрөл бүрийн харуул хамгаалалт, хувцас солих цэг, ариутгах станц зэрэгт шаардлагатайг нь авч ашиглаад шаардлага хангахгүйг нь устгалд оруулж үгүй хийвэл зохино.
2018-01-03
Зочин:
Harhoringiin zan daguu baidag arhichidiig tsegtslehgui bol uneheer utgaa aldlaa surguuliin huuhdee ch setgel amar yavuulj chadahgui bn tr haviin orshin suugchid mash ih daramttai aidastai amidarch bn
2018-01-03
Зочин:
Kazakuud olnooroo tuts ajilluuldag yum bilee shuu dawarsan garuudiig nutagruun hooj yawuul
2018-01-02
hmmmmmm:
olon ger bul hoolgui boloh ndee yaanaaaaaaa.ystoi mal umaaaaaa chi.
2018-01-02
IRGEN:
MODNII 2 IIN ZAM DAGUU AMORA BUUDALIIN ZUUN HOINO BAIRALDAG TUTSIIG NUULGEEREI ERGEN TOIRON TAMHICHID BAS ERGEN TOIRON SHEES UNER TANAR HOG GEJ ARAI DENDUU SHUU
2018-01-02
irgen:
Sansariin tvnel deer bgaa tvtsnvvdiig tsegtselmeer bnashvv bas baar oroihon gantsaaraa yavj bga emegteichvvdiig tataj hamt showudhuu gsen zaluuchuud yavuulahgui iim bgagui end zasag zahirgaa gj bnau tvvtsnvvdiig toirood bohir urssan hog iim bdag gazar bgaagui odoo yostoi durtai ni tvvts ajiluuj bna zuvshuultei bsan ch tsuuluh heregtei zuv ajil bna tsegtsleh heregtei
2018-01-02
Зочин:
Хаа сайгүй баас,шээсээ асгаж хүүхэд багачуудыг хордуулдаг өмхий амбааруудыг өмөөрөх шалтгаан байхгүй шүү
2018-01-02
Зочин:
Юм бол ядуугаараа гайхуулсан малнууд ямар их болоо вэ, өөрийгөө ядуу гэж бодоод явахаар чинь бурхан чамайг ядуу л байлгана шүү
2018-01-02
Зочин:
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА МААНЬ ОРОЙТСОН Ч ГЭСЭН ОЙЛГОЖ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ГЭЖ БАЙГААД НЬ БАЯРТАЙ БАЙНА. УТААНБААТАР ХОТ МААНЬ МУУ ДЭЭРЭЭ МУУХАЙ ГЭГЧЭЭР АМБААР ХОТ БОЛООД УДАЖ БАЙГААГ ХҮН БҮР МЭДЭЖ БАЙГАА. ХОТЫН ТӨВИЙН ГУДАМЖИНД ХАА САЙГҮЙ ХӨЛ ГИШГЭХ ГАЗАРГҮЙ БОЛГОСОН ТҮЦ НЭРТЭЙ АМБААРУУДЫГ ХУРДАН ЦЭГЦЭЛЖ ЗАЙЛУУЛААД ИРГЭДИЙН ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ ЭРХИЙГ СЭРГЭЭЖ ӨГӨХИЙГ ХҮСЬЕ
2018-01-02
Зочин:
Өргөө кино театрийн урьд очоод үзээрэй!
2018-01-02
Зочин:
Ачаад явсаны чинь маргаашнаас нь дахиад авчираад тавьчихаж байна шүү дээ! Ийм юм хийчихээд ичихгүй хийсэн гэж бүү ярь!!!
2018-01-02
Tvts:
Tvtsee uursduu l neg achaad daraa ni boroonii daraax muug shig l bolgoson. Delxiin bvx xugjiltei ornyydad gar deerees xydaldaa bdg yumdaa.
2018-01-02
Uadarsan humuustei temtsej baihaar hotiin tovd ga:
Uadarsan TYTs nartai temtsehees uur ajil bna u hotin tuvd gal tulj baiga barilgiin manaach. Gazriin manaach ail urh 100 ailaa nuulge. Yamarch ajil hiihgui hotin huraliig taraaj. Hotiin darga zangargtai huneer tavi
2018-01-02
Хурд алга, Төлөвлөгөө, санаачилга алга:
Хоёр жил өнгөрч байна, ТҮЦ, гар дээрх худалдаатай зууралдсаар байгаад бүрэн эрхийн хугацаа нь дуусах нь л дээ. Ардчилсан намтай харьцуулахад ямар ч төлөвлөгөө, зорилго байхгүй, тохиолдлоор гараад ирчихсэн, хийх ажил, санаа одоо хүртэл огт гарахгүй юм даа. Гэтэл Ардчилсан нам 2012 онд 2 жилийн дотор Гудамж төслөөр уулзваруудыг цэгцлээд, дулаан, цахилгааны шугамын өргөтгөлүүд хийгээд, Гэр хорооллын барилгажилтыг эхлүүлээд, ТОСК байгуулаад, 1-р эгнээ, дугаарын хязгаарлалт гэх мэтээр зөндөө ажил амжуулчихсан байсан даа
2018-01-02
зочин:
Баянгол дүүргийн засаг даргаа Минж плазагийн автобусны буудал дээрх явган хүний болон ногоон зүлэг байх газар дээр тавьсан 8-9 ТҮЦ-ээ цэгцлээч.
2018-01-02
Зочин:
Төв гудамжаараа явган хүний замаар дүүрэн хүндлэн гулд тавьсан ТҮЦ цэгцлэх хугацаа болсон шүү дээ.Зөв.Эд ямар ч татвар төлдөггүй би амьдармаар байна. гээд дураараа авирладаг.хотын соёлыг ойлгодоггүй эдгээр ТҮЦ-үүдийг буулгах хэрэгтэй.Зөрчлийн хуулиар торгох хэрэгтэй.Хэдэн жил энэ ТҮЦ гэж ярьж, өөгшүүлж байх юм.
2018-01-02
Зочин:
Mongolchuud yaduu bishee harin mongoliig zuv golidrold ni oruulj hogjuuleh ni gol asuudal bolood bn eniig hiij chadsan hun buh nasaaraa mongoliin eronhiiloch ch bolj medeh yam yah Nazarbaev, Si Jipen, Putin shig......
2018-01-02
Зочин:
Ядуу биш гэдгийг нь сая ёолкны үеээр харлаа. Хэдэн зуун мянгаар ёолк хийх энүүхэнд болсон байна. Хамгийн том тортнууд нь эхэлж дуусдаг болж. ТҮЦ ажиллуулдаг хүмүүс хувьдаа хямд биш машинтай байдаг юм байна. Оройтож онгойдог, эрт буудаг, дуртай үедээ ажилладаг нь тэдний орлого хангалттай байдаг гэсэн үг биз. Хувьдаа хэдэн арван ТҮЦ-тэй тэрбумтан манайд байдаг гэдгийг сонссон, ТҮЦ байгаа газрын ойролцоо дэлгүүр, супермаркетуудыг ажиллуулж байгаа хүмүүс бас л амьдралтай, ялгаатай тал нь татвар төлдөг.
2018-01-02
бөйы:
Замаар нэг амбаар тавьчихаад тамхи, хүүхдүүдэд эрүүл ахуйн шаардлага хангаагүй хортой чихэр зараад би амьдармаар байна гээд байдаг нөхдийг журамлах хэрэгтэй. Тэр амьд байгаад бусад нь үх гэсэн аятай байх юм. Ядуу монгол худлаа ярихаа боль. 35000 төгрөгийн үнэтэй тортон дээр дугаарлаад л зогсож байна. Хотоор дүүрэн хувийн машин явж байна.
2018-01-02
Зочин:
Уг нь овоо зөв дугарч Хэрэгживэл сайн байна.7 буудал,бөмбөгөр...гээд дэндүү юм билээ.Ер нь нийслэлийн иргэний үүрэг хариуцлагыг чангатгах ёстой Өнөө тамхины хууль аль эрт мартагдах шиг боллоо
2018-01-02
mongol hun:
uur hiih yum alga uu? uur hiij chadah yum alga bololtoi. ene heden hudaldaa hiij bgaa humuusiig l nooldog. Chaavaas da. uur yum bod hii, chadahgui bol chaddagt ny zaigaa tavij ugch bai, alban tushaaliin bugnuud minee
2018-01-02
Зочин:
Хаа сайгүй баас,шээсээ асгаж хүүхэд багачуудыг хордуулдаг өмхий амбааруудыг өмөөрөх шалтгаан байхгүй шүү
зочин:
ядуу монголчуудыг яа гээд байгаа юм бол..монгол хүн л хоолгүй хонох аюул ирэх биш үү? хулгай дээрэм эндээс эхлэхгүй гэх газаргүй.дэлхийд ил задгай юм зардаггүй хот нэгийг нэрлэчих хүн байна уу??
2018-01-02
Зочин:
Юм бол ядуугаараа гайхуулсан малнууд ямар их болоо вэ, өөрийгөө ядуу гэж бодоод явахаар чинь бурхан чамайг ядуу л байлгана шүү
зочин:
ядуу монголчуудыг яа гээд байгаа юм бол..монгол хүн л хоолгүй хонох аюул ирэх биш үү? хулгай дээрэм эндээс эхлэхгүй гэх газаргүй.дэлхийд ил задгай юм зардаггүй хот нэгийг нэрлэчих хүн байна уу??
2018-01-02
зочин:
ядуу монголчуудыг яа гээд байгаа юм бол..монгол хүн л хоолгүй хонох аюул ирэх биш үү? хулгай дээрэм эндээс эхлэхгүй гэх газаргүй.дэлхийд ил задгай юм зардаггүй хот нэгийг нэрлэчих хүн байна уу??
2018-01-02