Иранд жагсаалаас болж, нийгмийн сүлжээг хаажээ
2018-01-02

Ираны Тегеран, Машхад, Исфахан, Керманшах, Рашт, Ком, Сари, Хамедан хотноо олон мянган иранчууд Засгийн газрынхаа эсрэг жагсч байна.

 

 

Ийнхүү иранчууд 2018 оноо эсэргүүцлийн жагсаалтай угтан авчээ.

 

Тав дахь өдрөө үргэлжиж буй уг жагсаалд сая орчим иргэн оролцож байгаа хэмээн орон нутгийн хэвлэлийнхэн мэдээлж байгаа ч албан ёсны тоо баримтыг албаныхан өгөөгүй байна.

 

Жагсагчид Засгийн газраа “ажилгүйдэл болон ядуурлыг бууруулахын тулд ямар ч алхам хийхгүй байна” хэмээн буруутгалаа.

 

Цагдаагийнхан нийслэл хотноо болсон жагсаалыг хүчээр тараахыг оролдсоноос болж, мөргөлдөөн үүссэн байна.

 

Мөргөлдөөний үеэр таван хүн амиа алдаж, 100 орчим хүнийг баривчилжээ.

 

Жагсагчид шашны тэргүүн Али Хамейнийг ямар ч шийдвэртэй алхам хийхгүй байна гэв. 

 

Эрх баригчид дээрх жагсаалыг хүрээгээ тэлэхээс урьтаж, 80 сая хэрэглэгчтэй “Телеграм” сүлжээг түр хугацаагаар хаах шийдвэр гаргажээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
result of sunction
2018-01-02