”Хүүхэд зарах гэж байсныг илрүүллээ” гэх худал мэдээллийг тараажээ
2018-01-02

Нийгмийн сүлжээнд өнгөрөгч долоо хоногт “Хятадад хүүхдийг хөлдөөж, эд эрхтэнийг нь зарах гэж байсныг илрүүллээ” гэх тайлбартай бичлэг цацагдсан.

 

Уг бичлэгийн талаар тодруулахад БНХАУ-ын “Shun li da shijian” цахим хуудаст “Хятадын Гуанжоу мужид хамаатныдаа ээжийнхээ хамт очсон бяцхан хүү 2017 оны долоодугаар сарын 17 ны өдөр усанд живж нас баржээ. Зуны халуунд хүүгийн цогцсыг муудахаас урьдчилан сэргийлж ээж нь хөлдөөгч хайрцагт мөсөөр хучиж, Хөбэй мужид байх гэртээ авчирсан. Энэ асуудлыг Хөбэй мужийн Залуучуудын сонинд анх нийтэлснээр бичлэг болон мэдээлэл нь олон нийтэд хүрсэн байна. Удалгүй энэ үйл явдалтай холбоотой 1 минут 29 секундын бичлэг ч мөн цацагдсан. Хятадын цахим хуудсуудаар ч энэ асуудлыг дэврээж бичлэгийг шэйр хийн олон нийтэд түгээн хүүгийн гэр бүлд тохиолдсон сэтгэлийн хөндүүрийг сэдрээхгүй байхыг уриалжээ. Үүнтэй холбоотойгоор Хөбэй муж болон Хунан мужийн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хэдийнээ үнэн мөнийг олж тогтоосон байна” гэж мэдээлжээ.

 

Иймээс олон нийтийн сүлжээнд эх сурвалж нь тодорхойгүй, худал мэдээллийг түгээх, олон нийтийг айдас, түгшүүрт автуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
ИРГЭН:
АНХААРУУЛААД БАЙХ ЮМ БАЙХГҮЙ МУУ ХҮНД ЮМ БҮҮ ҮЗҮҮЛ МУХАР ҮХЭРТ УС БҮҮ ҮЗҮҮЛ ГЭДЭГ ҮГ БАЙДАГ ЭНЭ ОЛОН УТГААГҮЙ ЗУРАГТ, НИЙГМИЙН СҮЛЖЭЭГ ХАА
2018-01-03
Иргэн:
МОНГОЛЧУУД ХУУРАМЧ МЭДЭЭДЛЭЛ, МУХАР СҮСЭГИЙН ДОН ТУССАН . УРЬД НЬ АРАЙ ИЙМ БАЙГААГҮЙ ЮМ ДАА.ТЭНЭГ БАЙСАН ОДОО БҮҮР МУНХАРЧ ГҮЙЦЭЖ
2018-01-03
ӨВӨӨ:
МАНАЙ УСАН ДИНЭГҮҮД ӨЛГӨЖ АВААД Л ЦААШ НЬ ТАРААГААД Л ПАА ПҮҮ БОЛОО БИЗ ДЭЭ. ӨӨРИЙН ТОЛГОЙГҮЙ ТУЙЛШИРАХААС ӨӨР ЮМ МЭДЭХГҮЙ МЯНГАРУУД ИХ БАЙНАА ИХ БАЙНА
2018-01-02