Хоёр Солонгосын уулзалтыг АНУ ”шархны наалт”-тай зүйрлэв
2018-01-03

Сөүлийн тал хэлэлцээр хийхийг хүсч, Пхеньяны талд санал хүргүүлсэн талаар “AFP” агентлаг мэдээллээ.

 

 

Өмнөд Солонгосын Засгийн газар өчигдөр хурцадмал байдалтай байгаа Солонгосын хойгийн нөхцөл байдлыг намжаахын тулд Хойд Солонгосын эрх баригчдад хандан хэлэлцээр хийхийг уриалсан билээ.

 

Хөх ордны тэргүүнээр Мүн Жэ Ин сонгогдсоноос хойш анх удаагаа албан ёсоор Хойд Солонгостой хэлэлцээр хийх санал хүргүүлээд буй юм. Сөүлийн тал Панмунжом тосгонд энэ сарын 9-нд хоёр улсын удирдагч нарын дээд хэмжээний уулзалт хийхээр товлоод байна.

 

Одоогоор Пхеньян дээрх хүсэлтийн хариуг өгөөгүй байгаа ч “нааштай хариу” өгөхөөр төлөвлөж буй талаар эх сурвалж Сөүлийн хэвлэлийнхэнд уламжилжээ. Учир нь Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Уны Сөүлийн талаарх баримталж буй нэг талыг барьсан бодлого өдрөөс өдөрт аажим, аажмаар өөрчлөгдөж, Сөүлтэй дайсагнах бус нөхөрлөх бодлого явуулах болсон нь нэгэнт ил болоод буй юм.

 

Тэрбээр ард түмэндээ хандан шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ Өмнөд Солонгост болох Пёнчаны өвлийн олимп руу Хойд Солонгосын баг тамирчдыг илгээж магадгүй хэмээн нааштай хариу өгсөн билээ.

 

Уг мэдэгдлийг Сөүлийн тал талархан хүлээн авч, хугацаа алдахгүйгээр хоёр улсын удирдагчдын уулзуулахаар төлөвлөөд байна. Ким Чен Ун өнгөрсөн онд Сөүлийн талд найр тавьсан ганц мэдэгдэл хийгээгүй юм. Тэрбээр өнгөрөгч хугацаанд тамирчдаа Сөүл рүү илгээхгүй хэмээн мэдэгдсээр байсан билээ. Гэхдээ Ким Чен Ун дээрх мэндчилгээнийхээ үеэр Сөүлд нааштай байсан ч урьдын адилаар Вашингтоныг заналхийлсэн. Тэрбээр “АНУ-ын газар нутгийг бүхэлд нь устгах чадвартай цөмийн зэвсгийн товчлуур миний ширээн дээр бий” гэж хэлжээ.

 

Тэгвэл Өмнөд Солонгос, Хойд Солонгостой хэлэлцээр, уулзалт хийхийг хүссэн мэдээлэл олон улсын хэвлэлээр цацагдсны дараахан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн  үзэл бодлоо илэрхийллээ.

 

Трамп “Өмнөд Солонгос бол АНУ-ын гол холбоотон улс” гэж хэлжээ. Харин НҮБ-д суугаа АНУ-ын элч төлөөлөгч Никки Хэлли “Сөүлийн талын хэлэлцээр хийх оролдлого яг л “шархны наалт” мэт. Цөмийн зэвсэглэлээ улам хөгжүүлж буй Хойд Солонгос улсыг АНУ хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн хатуухан мэдэгдэв.

 

“Цагаан ордны тэргүүний Хойд Солонгосын эсрэг баримталж буй бодлого Солонгосын хойгт хурцадмал байдал үүсгэх гол хөдөлгүүр болсон” хэмээн Сөүлийн хэвлэлийнхэн мэдээлж, “Эрх баригчид шийдвэрээ өөрсдөө гаргах хэрэгтэй. АНУ-аас зааварчилгаа авах нь хэтэрхий эрсдэлтэй” гэв.

 

Мөн барууны хэвлэлийнхэн Пхеньяны найрсаг зан Сөүл болон Вашингтоныг хагаралдуулах аюултай хэмээн мэдээлж, Ким Чен Уны шийдвэрийг чих тавин хүлээж байна.

 

Вашингтон шинэ оны төгсгөлд Пхеньянтай хэлэлцээр хийхийг хүссэн ч татгалзсан хариу авсан билээ.

 

Ким Чен Ун “АНУ өдөөн турхирсан үйлдлээ зогсоохгүй бол хэзээ ч хэлэлцээр хийхгүй” гэсэн юм. Хариуд нь Трамп “Хойд Солонгос цөмийн зэвсгээсээ татгалзахгүй бол хэлэлцээр гэж үгүй” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Hoiduudiin etssiin zorilgo 2 solongosiig negtgej 1 uls bolgoh.udirdagch ni mon l kim ir sonii uye udam zahirch solongosiig uyeiin uyed udirdah ovog etsgiin zahias bgaa shuu dee.
2018-01-06
ИРГЭН:
ХОЙДУУДЫН ЦАГ ХОЖИХ ГЭСЭН БАШИР АРГА.НОХОЙ ЗАН.АНУ-ЫГ ДИЙЛЭХГҮЙ БОЛОХООРОО ӨМНӨДИЙГ САЛГАХ АРГА ЗАЛЬ.УДАХГҮЙ ИЛ БОЛНО.ЯРГАЧИН ДАРАНГУЙЛАГЧ ЗҮГЭЭР Л УХААРАХГҮЙ.ХОЙДЫН ХОРИГЫГ УЛАМ ЧАНГАЛЖ ЦӨМИЙН ЗЭВСГЭЭС ТАТГАЛЗТАЛ БАРИХ ХЭРЭГТЭЙ.
2018-01-04
ИРГЭН:
ТЭНЭГ ӨМНӨДИЙНХӨН ХОЙДЫН БАШИР УРХИНД ОРЖ ӨӨРСДӨӨ АЛУУЛАХ НЬ Л ДЭЭ.АНУ-ТАЙ ДАЙТАХ ЧАДВАРГҮЙГЭЭ МЭДЭЖ ӨМНӨДИЙГӨӨ ЭРГҮҮТҮҮЛЖ БАЙГААД ЭЗЛЭЭД АВАХ БОДОЛТОЙ БАЙГААГААС ЗАЙЛАХГҮЙ.ЭНХ ТАЙВНЫГ ХҮССЭН БОЛ ЦӨМИЙН ЗЭВСГЭЭСЭЭ ТАТГАЛЗАХ БАЙСАН ЮМ.ОДОО ӨМНӨДИЙНХӨН ХОЙДУУДДАА ТУСЛАМЖ ӨГЧ ЭХЛЭНЭ ДЭЭ.ХОЙДЫН ХОРОН САНАА ЦАГ ХОЖИЖ НӨӨЦ БЭЛДЭЖ АВАХ АРГА.
2018-01-04
zoshin:
Hun turulin tiny esereg sumin zebseg hergelsen anhni uls bol amerik mun libia I raking. Usatgasan uls bol amerik mun
2018-01-04
irgen:
amerik dain hiij ene ulsiig 2 huvaasan, odoo 2 solongos oorsdoo yalanguya omnod solongos gadnii gart orsnoo oilgoh heregtei oor hench tuslahgui
2018-01-03
ГҮН МЭРГЭН:
АРД ТҮМЭН ХЭНД Ч ХААНА Ч ДАЙН ХЭРЭГГҮЙ. ДЭЛХИЙД БОЛСОН, БОЛЖ БАЙГАА ОЛОН ДАЙНУУДАД ХЭН ХОХИРЧ ХЭЛМЭГДЭЖ БАЙНА. ЭНГИЙН ЖИРИЙН Л АРД ИРГЭД. СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ ИЙМ ХҮМҮҮСИЙН ЗӨРЧЛӨӨС БОЛЖ ДАЙН ГАРДАГ. ТИЙМ БОЛОХООР ӨВЛИЙН ОЛИМПООР 2 СОЛОНГОС ОЙРТОЖ ИЛҮҮ ХАРИЛЦААТАЙ БОЛООСОЙ. ҮҮНИЙГ НЬ ДАЛИМДУУЛСАН ЭЛДЭВ ЯНЗ БҮРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВАГДАХ ВИЙ.... ХОЙДУУД Ч ТЭНЭГ БИШ БАС ТООЦСОН Л БАЙХ. ГОЛ НЬ ОДОО МОНГОЛЫН 30 ГАРУЙ МЯНГАН МОНГОЛЧУУД ӨМНӨДӨД АЖИЛЛАЖ БАЙНА. ЭЛИЙ БАЛАЙ ЮМ БИЧИЛГҮЙГЭЭР ЗҮГЭЭР ДАЙНЫГ Л ЭСЭРГҮҮЦЭЦГЭЭЕ. ӨГӨХ ХООЛ ХҮНС, НЕФТЬ, ТҮҮХИЙ ЭДИЙГ НЬ ОРУУЛЖ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ. АЛЬ БОЛОХ ОЙЛГОЛЦОХ ХЭРЭГТЭЙ. АЛЬ АЛЬ ТАЛДАА БУУЛТ ХИЙЖ БАЙЖ Л ОЙЛГОЛЦОНО. ТЭРНЭЭС 2 ТАЛДАА ТОМРООД СУУВАЛ ХЭЗЭЭ НЬ Ч МЭДЭХГҮЙ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ АЙМШИГ ОЙРХОН БАЙНА. ЕРДӨӨ 24 ЦАГИЙН ДОТОР СҮЙРЦГЭЭНЭ. ДАРАА НЬ МЯНГАН ЛАМ, СҮМ, МӨРГӨЛ ЗАЛБИРАЛААР ЯАХ ВЭ ДЭЭ.... ДЭЛХИЙН АРД ТҮМЭН, ЭНЭ ОЛОН ШАШНЫ ХҮМҮҮС НЭГДЭЖ ЭНЭ 2 ГҮРНИЙГ ЭВЛЭРҮҮЛЭХЭД ДУУ ХООЛОЙГОО ГАРГААСАЙ
2018-01-03
ГҮН МЭРГЭН:
ИНГЭЭД БОДОХООР ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ҮХЛИЙН ОЛС БЭЛДЭЭД ТЭРИЙГЭЭ ЧАНГАЛААД БАЙГАА МЭТ САНАГДАХ ЮМ. ЕР НЬ ДАЙН ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ. ОДОО БҮХ ЮМЫГ ЦАХИМААР, САНСРААР, ЦӨМИЙН ЗЭВСГЭЭР ХӨНӨӨНӨ ГЭХ ЮМ. ГЭТЭЛ ЦӨМИЙН ЗЭВСЭГ ХЭРЭГЛЭХЭД ЯМАР ҮР ДАГАВАР ГАРДАГИЙГ ОДОО ХҮРТЭЛ ОЛОН ГАЗРЫН ТҮҮХ БЭЛХНЭЭ ГЭРЧИЛЖ БАЙНА. ХОЙДЫН МАНИАК ЗАЛУУ БАС Ч ТИЙМ ЯАХАА АЛДСАН МАНИАК ГАР БИШ ЮМ АА. ТОЛГОЙ НЬ САЙН АЖИЛЛАЖ БАЙНА. АНУ-ЫН БИЗНЕСМЕН ӨВӨӨ ЯАХАВ. ШАР ХҮН ШАРТАЙ, ШАРСАН МАХ АМТТАЙ ГЭГЧЭЭР ОДОО СҮР СҮР ҮГ ХЭЛЭХЭЭС ХЭТРЭХГҮЙ, ТЭР НЬ ХҮҮХЭД НОХОЙН ДООГ БОЛООД МУУ ДЭЭРЭЭ МУУХАЙ МУУХАЙ ДЭЭРЭЭ УЛЦАН ГЭДЭГ ШИГ Л АНУ-ЫНХАА НЭР ХҮНДИЙГ ШОРООТОЙ ХУТГААД Л БАЙХ ЮМ.
2018-01-03
ГҮН МЭРГЭН:
ХОЙД РУУ ДАЙРВАЛ ЯЛАГЧГҮЙ, 2 СОЛОНГОС МӨХСӨН, АНУ, ЯПОН Ч ХӨРСНӨӨС АРЧИГДСАН ЦӨМИЙН ДАЙН БОЛНО. 2000 ПУУЖИНТАЙ БОЛНО, ХУРДАН ҮЙЛДВЭРЛЭЖ, ТУСАХ ТУСГАЛ, ХӨНӨӨХ ЧАДЛЫГ НЬ УЛАМ НЭМЭГДҮҮЛЖ УС ТӨРӨГЧИЙН БӨМБӨГ ХИЙСЭН ГЭЖ БАЙГАА УЛС. 1945 ОНД АНУ ЯПОНЫ ХИРОСИМА, НАГАСАКИД ХАЯСАН АТОМЫН БӨМБӨГНӨӨС ЦӨМИЙН ЗЭВСЭГ НЬ 40 ДАХИН ХҮЧТЭЙ ГЭЖ УРЬД МЭДЭЭЛЖ БАЙСАН БОЛ ОДОО ЭНЭ ШИНЭ УС ТӨРӨГЧИЙН БӨМБӨГ НЬ 200 ДАХИН ХҮЧТЭЙ. МАГАДГҮЙ 2030 ГЭХЭД 2000 ТОЛГОЙ ПУУЖИНТАЙ БОЛЧИХВОЛ 2000Х200 40,000 ХИРОСИМА НАГАСАКИГ ХӨНӨӨХ ЗЭВСЭГТЭЙ БОЛНО ГЭСЭН ҮГ. ӨМНӨД, ЯПОН, АНУ-ЫН ХОТУУДЫН ТОО НИЙЛЭЭД 40000 ХҮРЭХ ҮҮ? 1970-ААД ОНООС ХОЙШ Л ХОЙДЫГ НУХНА ГЭЖ АМЕРИКУУД ИХ ЗҮТГЭЖ ТООЦООЛЖ ИРСЭН. ГЭТЭЛ БҮХ БОДЛОГЫН ХАРИУ НЬ ЭДИЙН ЗАСГИЙН СҮЙРЛЭЭР ДУУСЧ БАЙСАН. АНУ-ЫН ДЭЛХИЙГ ЖАНЖЛАХ БОДЛОГО ҮҮРД АЛГА БОЛНО. ОДОО ЭДИЙН ЗАСГАА ХЯТАДАД АЛДСАН УЛС БҮР НАВС УНАНА. САЯ ИЗРАЙЛИЙГ ДЭМЖСЭН НЬ АРАБУУДЫГ НЭГДЭХЭД ХҮРГЭСЭН.
2018-01-03
ГҮН МЭРГЭН:
ЭНД УЛС ТӨРӨӨС ГАДНА 2 ХҮНИЙ СЭТГЭЦИЙН ХЭВ ШИНЖИЙН АСУУДАЛ БАС ЯРИГДАЖ БАЙНА. ХОЙДЫН НӨХӨР БОЛ 3 ДАХЬ ҮЕДЭЭ МАХ ЯС ЦУСАНДАА ПРОГРАМЧЛАГДСАН НӨХӨР ЮУ ГЭЖ АМЕРИКУУДЫН ҮГЭНД ОРОХОВ ДЭЭ. ҮХЭХДЭЭ ҮХЭР БУУГАА Л ТАВИХ Л ХҮН. АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУВЬД ХӨГШИН БИЗНЕСМЕН. ХАЖУУД НЬ БАЙГАА ЦЭРГИЙН ЗӨВЛӨХҮҮД НЬ ЮУ ГЭЖ ЗӨВЛӨДӨГИЙГ БҮҮ МЭД. ЭНЭ МЭТ БАЙДЛААР ДАЙСАГНАЛЦААД БАЙВАЛ ХЯТАД, ОРОС Ч ХУРДАН ХҮЧИРХЭГЖЭЭД ИРНЭ. АМЕРИК ИЗРАЙЛИЙГ ДЭМЖСЭН НЬ БАС АРАБУУДЫГ НЭГДҮҮЛЭХЭД ХҮРГЭЖ БАЙГАА ЮМ. ТЭГЭХЭЭР ӨӨРИЙНХӨӨ ДҮҮЖЛҮҮРИЙН ОЛСЫГ Л УЛАМ ЧАНГАЛААД БАЙХ ШИГ. НЭГ ЮМ БОЛОХ НЬ БОЛНО. ГЭХДЭЭ ХЭЗЭЭ ГЭДГИЙГ МЭДЭХГҮЙ. НЭГ ЭХЛЭВЭЛ ЗОГСОХГҮЙ, ЯЛАГЧГҮЙ СҮЙРЛИЙН ДАЙН БОЛНО. ДАНДАА БҮХ ЮМЫГ АЗАРГАЛЖ ШИЙДНЭ ГЭЖ БАЙХГҮЙ. ХОЙДУУД ТЕРРОРИСТҮҮДЭЭС ИЛҮҮ ХӨНӨӨХ ЧАДВАРТАЙГААР БЭЛДСЭН 100 000 ТУСГАЙ ЦЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ. ЯПОНЫ КАМИКАЗЕ ШИГ. ПУУЖИН ХАРВАЖ ХҮРЭХГҮЙ, ЗЭВСЭГ НЬ ХОЦРОГДСОН ГЭЖ ЭЛЭГЛЭЖ ШООЛДОГ НЬ ГИТЛЕР ОРОСУУДЫГ БАСДАГТАЙ АДИЛ САНАГДДАГ. ТЭДЭНД ЭХ ОРНОО ГЭСЭН ЦУСАН ҮЗЭЛ ЮУ ЮУНААС ИЛҮҮ БИЙ. АМЕРИК ХЭРВЭЭ ХОЙД РУУ ДАЙРВ
2018-01-03
ИРГЭН:
ХОЙДУУДЫН ЦАГ ХОЖИХ ГЭСЭН БАШИР АРГА.НОХОЙ ЗАН.АНУ-ЫГ ДИЙЛЭХГҮЙ БОЛОХООРОО ӨМНӨДИЙГ САЛГАХ АРГА ЗАЛЬ.УДАХГҮЙ ИЛ БОЛНО.ЯРГАЧИН ДАРАНГУЙЛАГЧ ЗҮГЭЭР Л УХААРАХГҮЙ.ХОЙДЫН ХОРИГЫГ УЛАМ ЧАНГАЛЖ ЦӨМИЙН ЗЭВСГЭЭС ТАТГАЛЗТАЛ БАРИХ ХЭРЭГТЭЙ.
Г.Батнасан:
Хоёр Солонгосыг зөрчилдөөнд уриалагч нь АНУ болох нь өдрөөс өдөрт улам тодорхой болж байна. АНУ өмнөдүүдэд сайндаа бус зөвхөн бүс нутаг дахь ашиг сонирхолын үүднээс Япон, Өмнөд Солонгосд ханддаг. Үүнийг Орос, Хятад зэрэг бүс нутгийн том гүрнүүд зүгээр хараад суухгүй нь ойлгомжтой. АНУ-гийн балаг тэр тусмаа Трампын балаг ч барагдахгүй нь дээ.
2018-01-03
Зочин:
2 солонгос хоорондоо эвтэй болвол АНУ өмнөдөөс бүх боломжуудаа хасвал бас баларна. Өмнөд чинь ану гийн эрхэнд явдаг улс шүү дээ. Америк өөрийг нь бүр арчиж орхих юмсан зэвүүн улс
2018-01-03