Барьцаанд байсан Канад эрийг хэрэгт буруутгажээ
2018-01-03

“Талибан” бүлэглэл өнгөрсөн 2012 онд барьцаанд байсан Канадын иргэн Жошуа Боул болон түүний эхнэр, АНУ-ын иргэн Коуллан Колеман нарыг Афганистанд байхад нь барьцаалсан билээ.

 

 

АНУ-ын Засгийн газар барьцаалагдсан иргэнээ чөлөөлөхийн тулд өнгөрсөн оны аравдугаар сард Афганистаны тусгай хүчинтэй хамтран, тусгай ажиллагаа явуулсан юм.

 

Тусгай ажиллагааны үеэр хоёр улсын цэргүүд Жошуа, Коулланаас гадна тэднээс мэндэлсэн гурван хүүхдийг эсэн мэнд аварчээ.

 

Хос барьцаалагдсан байхдаа гурван хүүхдийн эцэг, эх болсон байжээ. Тэгвэл эрх чөлөөтэй болоод буй Жошуаг 15 эрүүгийн хэрэгт буруутгасан талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв.

 

Түүнийг найман удаа бусдын биед гэмтэл учруулсан, хоёр удаа хүчингийн хэрэг үйлдэхийг завдсан, нэг удаа хүний амь насыг заналхийлсэн гэх мэт хэрэгт буруутгажээ.

 

Энэ талаар  Жошуагийн өмгөөлөгч “Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэж мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
munhnar eej
2018-01-04