Монголчууд өөрсдийгөө судалъя
2018-01-04

“Зууны мэдээ” сонин  оны өмнөх дугаартаа “Хүчирхийллийг шийдэх цорын ганц зам:Монголчууд өөрсдийгөө судалъя”  хэмээн асуудал хөндсөн билээ. Өнөөгийн нийгэм дэх монгол хүний үнэт зүйл юу вэ. Бид хэн бэ, хаанаас ирсэн, хаашаа явж байгаа билээ. Үүнийгээ тодотгон тогтоож, гарц шийдэл гаргахгүй, намаар талцаж, сонгуулиар наймаалцаж, төрийн албыг төрлийн алба болгож, сүүлдээ мөнгөөр албан тушаал авч, өгөлцдөг болж, “60 тэрбум” гэх тоо хэмжээ, ийм шинэ нэр томъёо хүртэл бий болов.

 

Бид ийм л байна. Тэгвэл бидний мөнхийн хоёр хөрш яаж байна вэ. Хойд хөрш маань улсынхаа бодлогыг шинжлэх ухааны төвтэйгээ холбож, стратеги, бодлого төлөвлөлт гаргаж, түүгээрээ урагшилж явна. Урд хөрш маань тав, таван жилээр улсынхаа бодлогыг төлөвлөж, түүнийгээ дүгнэж, цаашдын замаа тодорхойлж байна. Эдийн засгийн хөгжлөө аажим аажмаар урагшуулж байна. Цаашаа дэлхийн бодлогыг тодорхойлоход голлох байр суурьтай оролцоод явж байна. Саяхныг хүртэл манай улс таван жилээр ажлаа төлөвлөдөг, уралддаг, түүнээ дүгнэдэг байлаа. Социалист бүтээн байгуулалт, таван  жилийн төлөвлөгөөт эдийн засаг гэж зорьж, бүтээж ирэв. Ямартай ч  ийм зорилготой байж. Монгол хүн нийгмийн өмч хөрөнгийг хайрлана,  хөдөлмөрийн хүнийг  хүндэлнэ,  ахмадаа сонсоно гэсэн үнэт зүйлтэй байв. 1990   онд ардчиллын замаар орлоо, хэмжээлшгүй эрх чөлөөтэй боллоо гээд ахмадаа сонсохоо байв, хөдөлмөрийг чухал бишд тооцов, төлөвлөлт, бодлого гэх юмгүй болов. Монгол хүний үнэ байхгүй болж, монгол хүн ч өөрөө  амь нас, эрүүл мэнд, боловсрол гэхчлэн олон зүйлээр үнэгүйдэв. Өнөөдөр монгол хүний үнэт зүйл гэхэд хэлэх юм ховор. Өөрсөд рүүгээ эргэж харсан, дотогшоо өнгийсөн, бид ийм байна, ингэж байна, ингэхгүй бол болохгүй гэсэн судалгаа алга. МУИС-ийн сэтгэл судлалын танхимаас энэ талаар лавлахад ийм судалгаа хийсэн зүйл байхгүй гэсэн хариуг өгч байна. Угсаатны зүй, хүн судлалын эрдэмтдээс энэ талаар тодруулахад соёл, зан заншлын талаар судалсан ч орчин үеийн монгол хүн гэдэг тал руу нарийвчилсан юм уу, хослуулан хийсэн юм байхгүй болохыг хэлж байна.

 

Гэхдээ судлах оролдлого байгааг Хувь хүний хөгжлийн академийнхан тэмдэглэв. Тэд  өнөөдөр монгол  хүний  талаар суурь  судалгаа байхгүй, иймд түүнийг бий болгохоор зорьж ажиллаж байгаагаа  хэлсэн. Мөн энэ талаар судалж, материал цуглуулахад 2012 онд ТББ-ууд гадны төсөлтэй хамтран  монгол залуучуудын талаар судалгаа хийх гэсэн оролдлогыг эхлүүлж байсныг тус академийн захирал М.Алтанцэцэг  ярьж байна. Түүнд  монгол хүнийг 1980 оны байдалтай харьцуулахыг оролдсон бөгөөд “Монгол хүний алсын хараа” гэдэг хэсэгт дээр өгүүлсэнчлэн социализм, коммунизм байгуулах гэж замнасан талаар, аав, ээж, багш нар, ахмадаа хүндэлдэг  монгол хүний  зүйлийн талаар ч  мөн дурдсан байдаг аж. Тэгвэл 1990 оноос хойш ардчиллыг эрх чөлөө, дураараа байх гэж ойлгон төр, засгийг ч, аав ээж, ахмад, багш нараа ч хүндлэхээ больчихсон. Өнөөдөр түүнийх нь гор төрийн ордонд “бандаашны хэрэг” ярьж, төрийн дуулал эгшиглэж байхад утсаар ярих зэргээс эхлээд хүүхэд залуус нь хар тамхинд донтож, эцэг, эхчүүд нь бяцхан үрсээ хүчирхийлдэг орон болсноор илэрч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Үнэн зүйл бичсэн бна 1990 оноос хойш эрх чөлөөтэй болж задгайрсан нь хүүхэд залуучуудын хүмүүжилд муугаар нөлөөлж ахмад үеэ хүндлэх бие биеэ хайрлах хүнлэг сэтгэлгүй болж хэтэрхий хувиа хичээсэн хүмүүжилтэй болжээ Гадны орны хэтэрхий шүтэж өөрийн үндэсний соёл заншил хэл мартагдсан бна Хүүхдийг цэцэрлэг яслиас нь зааж сургах шаардлагатай болжээ
2018-01-05
irgen:
Mongolin Tor - Tor bish bolson ter jisheeg ni harj mederch baigaa mongolchuud ymar baih ni oilgomjtoi shdee,,, mongoliin jiriin ard tymen tor ni huulia morddogguig duuraij zambaraagaa aldsan, jiriin hymyys tanilgui bolj amdrah surah ajil deer ahih bolomj alga,,,,Mongoliin ard tymen mongol hymyys yadaj serj ene tortei temzej shaardaj surah heregtei baina
2018-01-04
Irgen:
Mongol hunii ontslogt taarsan hev juramt niigem baiguulah heregtei
2018-01-04
zochin:
mgl-chuudiin eersdees ni bolj bna. Shunahai, ataarhuu,har amia bodson, bertegchin, busdiig ul hundetgesen . bolovsrolgui, soyoslgui buduuleg bolohoor bid iim baigaa yum daaa
2018-01-04
yug ni sudlah geev chi:
tertee tergui muhuj baigaa amitadiig sudalgaa hiij zovoogood yahnav deee hurdhan l um ma ni bad me hum
2018-01-04
Үнэн үг:
Бидний хамгийн эхэнд хийх ёстой чухал сэдэвийг хөнджээ. Бид хөгжинэ, дэвшинэ, бүтээн байгуулна, хэрэглэнэ, иднэ ууна, өмсөнө зүүнэ гэхээсээ өмнө өөрсдийгөө таньж мэдэх хэрэгтэй байна. Монгол эх орноо бүтээх тэр Монгол хүний сайн, муу чанарууд юу байна. Ийм шинж чанартай хүн ардыг яаж удирдаж, залж чиглүүлж хөдөлмөрлүүлж, бүтээлгэх вэ гэдэг шийдлийг олоход өөрсдийгөө эхлээд судлан таньж мэдэх хэрэгтэй. Хоёр хөлтэй, хохмой толгойтой л учраас Монгол хүн Япон, Герман, Хятад болон бусал үндэстэнтэй яг адилхан дутах юм байхгүй гэж ойлгож болохгүй бид тэс өөр чанар, төлөвшил, сэтгэлгээтэй ард түмэн бидэнд сайн чанарч байгаа адгийн муу шинж чанар ч их байгаа.
2018-01-04
лхагва:
vнэхээр монгол хvн гэдэг бие бялдар , оюун санаа, зан суртахуун , сэтгэлийн хат , харилцааны соел,эв тvнжин хvн чанар , ес суртахуун ,бусдад туслах чадвар, оглогч огоомор байж чаддаг уу, худалчуу vнэнчvv, хулгайчуу шударгуу гээд одоо vеийн байдал хэдvй vеэс толовшсон юм урьд цагт монголчууд ямархуу байсын гэх мэтээр харьцуулан судлах хэрэгтэй за тэгээд манайханч хуурч хулхидахдаа гарамгай мэргэшчихсэн юм чинь олитой бодитой юм гарахгvй биздээ монгол vндэстэн бол ер нь нэр болон бие мах бодийн хувьд л бойгаа болохоос vндсэндээ оюун санаа ес суртахууны хувьд соносон соноох ажлыг УИХ-ын эрхэм гишvvд маш шуурхай амжилттай хэрэгжvvлж байгаадаа
2018-01-04