Халаасны хулгайн хэргийг илрүүлсэн сонсогчдыг шагнажээ
2018-01-04

“Шинэ жил - Эргүүл, хяналт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан ХСИС-н 113 дугаар дамжааны сонсогч А.Хүсэлбат, 314 дүгээр дамжааны сонсогч А.Батбаяр, 335 дугаар дамжааны сонсогч Т.Баянжаргал нарыг Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргын “Баярын бичиг”-р шагнаж урамшууллаа.

 


Дээрх сонсогчид нь НЦГ-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчидтай хамтран 5 сая гаруй төгрөгийн хохиролтой 6 гэмт хэргийг илрүүлж, эрэн сурвалжлагдаж байсан 2 этгээдийг олж тогтоон, холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгсөн байна.

 

ЭХ СУРВАЛЖ: http://www.ub.police.gov.mn

Shuud.mn
Сонин хачин