Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах санамж бичигт гарын үсэг зурлаа
2018-01-05

 

ХНХЯ, Монголбанк, арилжааны банкууд тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөлийг сайжруулах зорилгоор хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо.

 

Арга хэмжээнд ХНХ-ын сайд Ч.Чинзориг, Монголбанк, Хаан банк, Төрийн банкны удирдлагууд оролцож, санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

 

ХНХ-ын сайд Ч.Чинзориг гарын үсэг зурсаны дараа хэлсэн үгэндээ  “Тэтгэвэр авагчдын нийгмийн хамгааллыг сайжруулахаар Засгийн газрын санаачилгыг дэмжиж, санамж бичигт гарын үсэг зурсан банкны удирдлагуудад талархал илэрхийлье. Нийгмийн даатгалын сангаас 381 мянган ахмад тэтгэвэр авч байна. Нийт ахмадуудын багагүй хувь нь тэтгэвэр барьцаалсан зээлтэй байна. Нийт ахмадуудын 92 хувь нь Хаан болон төрийн банкаар үйлчлүүлж байна. 230 мянган ахмадууд 680 тэрбум төгрөгийн тэтгэвэр барьцаалсан зээлтэй байна” гэв.

 

Б.Энэрэл

 

 

Shuud.mn
Сонин хачин
Цэвэл:
Тэтгэврийн нас нэмэхээ боль. Ажилчгүй тэтгэвэр ч гүй хүмүүс өлсөж даарч байна. Тэгэхэд эрхэм гишүүд . Иргэнээс татвар даатгалд авсан мөнгөөр зугаалж хүн дайрч алж бандааш боовны хэрэг хийж 60 100 саяар нь янханд тарааж үрж солиорч байна. Энэ чинь шударга ёс уу ариун явдал уу
2018-01-06
123aa:
hezeenees heregjeh bol
2018-01-05
зочин:
Тэтгэвэрийг нэмээд егвел заавал зээлээд байх шаардлагагуй шуу дээ
2018-01-05