У.Хүрэлсүх: Татварын нэмэгдлийн талаар ОУВС-тай дахин ярилцана
2018-01-05

 

Энэ сараас эхлэн долоон төрлийн татвар нэмэгдэж байгаа. Хувь хүний орлогын албан татварын хувьд цалингийн шатлалаас хамааран 10-25 хувь нэмэгдэж байгаа билээ.

 

Үүнийг иргэд эсэргүүцэн Засгийн газар, Ерөнхий сайдад удаа дараа шаардлага хүргүүлээд байгаа.

 

Үүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх тайлбар өглөө. Тэрбээр “1.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдийн татвар 10-25 хувиар нэмэгдэж байгаа. Татвар нэмсэн энэ асуудалд иргэд бухимдаж байгаа. Сангийн сайд бид хоёр энэ асуудлын талаар нэлээд ярилцсан. Сангийн сайд бид хоёр ОУВС-тай энэ асуудлаар дахин ярилцана. Нэгдүгээр сарын 25-нд ОУВС-гийнхан ирэх ёстой. Энэ үеэр уг асуудлын талаар ярилцаж, татвар нэмэгдүүлэхгүй байх ямар арга байгааг хэлэлцэнэ. У.Хүрэлсүхийн Засгийн газар гарч ирснээр долоон төрлийн татварыг нэмсэн биш шүү. 2017 онд Монгол Улсын их хурал эдгээр татварыг нэмэх шийдвэр гаргасан” гэсэн юм.

 

М.Дөлгөөн 

Shuud.mn
Сонин хачин
Egch:
Yamduudiin ded saiduudiin Oron toog zorigtoi tsomhgoj chadahgui yumaa.manai namiin huhud baih ni hamaa alga ard irgediin tatvariig tiim tsalin zartsuulmaargui bna.SaidaaUur hereggui davhardaa Oron Toogoo tsegrsleech Taniig hiij chadna gej demjdeg shdee.Tsavchaad ug lduu Art tumnii huleelt ih nehel hatuu shdee
2018-01-06