У.Хүрэлсүх: Бид гаргасан алдаа, байгуулсан гавьяагаа хамтдаа үүрэх ёстой
2018-01-05

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гэр хорооллын дахин төлөвлөлт, оронсууцжуулах хөтөлбөрийн явцын талаар Ерөнхий сайд мэдээлэл хийлээ. Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байна.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар нийслэлд хотод яриад байна. Хөдөө рүүгээ ямар бодлого барих вэ? Татвар нэмж байна. Дундаж давхрагыг бүрдүүлж байгаа уул уурхайн ажилчдын татварыг нэмж байна.  Түрээсийн орон сууцыг өргөжүүлэх бодлого барихаар хамгийн муу барилгатай орон сууцыг худалдаж аваад байх юм.

 

БХБ-ын сайд Х.Баделхан:

 

-Нэн түрүүн нийслэлийн гэр хорооллын утааны асуудал анхаарал татан яригдаж байгаа. Аймгуудын тухайд ИТХ-ын баталсан тогтоолын дагуу жил бүр төлөвлөгөөнд орж, хийгдэж байна. Түрээсийн орон сууцны тухайд ТОСК-ийн байдал хүнд, 300 орчим тэрбум төгрөгийн өртэй байна. Өнөөдрийн байдлаар 1552 орон сууц ашиглалтад орсон. Түрээсийн орон сууцны хүрээнд Буянт-Ухаа хороололд 972 айлын барилга 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийт дутуу барилгуудыг дуусгахад 56 тэрбум төгрөг шаардлагатай байгаа.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

 

-Сөрөг хүчнийхээ тавьж байгаа шүүмжлэлийг хүлээж авна. Бүх зүйлийг МАН-ын Засгийн газар хүлээж аваад хийсэн зүйл биш. Хариуцлагаас нэг нь зугатаж, нөгөө нь дайрч, давшиж болохгүй. Бид гаргасан алдаа, байгуулсан гавьяагаа хамтдаа үүрэх ёстой. Энэ их өр шир хаанаас эхэлснийг бүгд мэднэ. 2016 онд эдийн засаг -1.4 хувьтай байсан. Өнөөдөр 5.8 хувийн эдийн засгийн өсөлттэй байна. Чингис бондны 500 сая ам.долларыг өнөөдөр төлж барагдууллаа. Цаана нь нэг тэрбум ам.долларын өрийг төлөх ёстой. Улс  орны эдийн засгийн нөхцөл аажуухан өсч байна. Гадаад валютын нөөц 3 тэрбум ам.долларт хүрч, төсвийн алдагдал 9 хувьд очсон байгаа. Үүнтэй холбогдуулаад 2016 онд хүнд эдийн засгийг хүлээж аван, шар махтайгаа хатаж байсан. Улсаа дампууруулах уу, үгүй юу гэдэг дээр байсан. Дефольт зарлахыг олон улсын байгууллагууд шаардаж, шахаж эхэлсэн. Бид улсаа дампууруулахгүйн төлөө олон улсын байгууллагуудтай хамтарч ажилласан. Энэ нь зөв байсан. 7 татварын тухай байнга ярьж байна. Энэ татварыг УИХ 2016 онд баталсан. Татварын асуудлаар би Сангийн яаманд очиж, уулзаж, ярилцсан. Нэгдүгээр сарын 25-нд ОУВС-гийн төлөөлөл ирнэ. Тэр үед нь ярилцана.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-Засгийн газарт хийж байгаа ажлууд байгаа. Эдийн засгийн хүндрэлтэй алхмууд байсан учраас тодорхой төсөл хөтөлбөрүүд зогсож, гацсаныг ойлгож байгаа. Өнөөдөр агаарын бохирдол хүнд байдалд хүрсэн. Иргэд олон түмэн ипотекийн зээлийн нөхцөлийг хүртээмжтэй болгож өгөөч гэж хүсч байгаа. Өнөөдөр байдал ямар байна вэ?

 

БХБ-ын сайд Х.Баделхан:

 

-Ипотекийн зээлийг 2003 оноос эхэлж хэрэгжүүлсэн. Өнөөдрийн байдлаар 92 мянган айл орон сууцтай болсон байна лээ. ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк  хэрэгжүүлэхээ болсон. Төсвөөс хэрэгжүүлэхээр 120 тэрбум төгрөг тусгасан. Энэ онд 5000 айл орон сууцтай болно гэж төлөвлөж байна.

 

Нийслэлийн Засаг даргын орлогч н.Баярхүү:

 

-Нийтдээ 64 барилга дахин сонгон шалгаруулалтад оролцсон боловч тэнцдэггүй, бизнесийн байгууллага сонирхдоггүй асуудал байдаг. Учир нь хотын төвөөс зайтай, оршин суугчид орон сууцаа хэт өндрөөр үнэлдэг зэрэг шалтгаан байдаг. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
2021 huvisgal:
Mongolin baychuud tsever hurungu ygd ch olku ugaasa bugd luivarchid naimaachid. Turd ajilaad mungu hadgalaad ger bulee tejeegd yvsn hun unuudr dansandaa heden terbumtai, heden has, unete mashintai bhgu l bhguyu. Naimaachin luivarchin l iim bayan bn.
2020-09-10
Irgen:
Ene sonin buudluudad gazar uguhuu boliocheee, ene humuus n huduu oron nutagtaa barilgaa bari l daa. Zamaa yadaj gadaadih shig hiideg boloochee. Evtei bol huchtei
2020-09-10
Zochin:
Huduunus l humuus irj ger horoollig burduulj baigaa shuude. Ted ygd hotod ireh bolov? Ajliin bair, uilchilgeeni gazar (Tom delguur, surguuli, emneleg...) l baraadaj irj baigaasht. UB, darhan, erdenet gsn Mongolin tuvd baigaa hotuud shig baruun aimguudin dund 1 hot, zuun aimguudin dund 1 hot baiguulad ulsdaa niit 5 hottoi boloh um. Ter hotoo iluu nariin tootsoolj architecture mergejliin humuusig daichilj shine hot bii bolgohod humuus tiishee zuglene shuude.shiidver gargad hot in darga gj hun tomilood bag burduulehed ygd blhgu bnve? Ger horoololin utaa buurulna gh hurungu munguu shine hot deer l tuvluruulmer bh um.
2020-09-10
Зочин:
bullshit, т1 офицероо, эрүүл монгол хүүхдийн 14 трбум-н тайлангаа тавидаа тийм шудрага юм бол.
2018-01-06
Зочин:
Нөхөр нь эхнэртээ байраа зарж ипотэкд хамрагдсан их шүү
2018-01-06
Зочин:
92000 gedeg hural too bhaa.nuhur ni generated baigaa park ipotekiin weekend ih hangagdsan shuu
2018-01-06
hooe pizda naraa:
haana baina aa nuguu uvliin beltgel orosoos orj ireh tejeel chini ..huduu aj ahuin yamniihniig buudaacheee bvuuudaaacheee buudaacheee
2018-01-06
irgen:
92 myangan ail oron suuzand orson um bol yagaad utaa baga huviar ch bolov buurahgui baina. Geriin horoolliinhon bairand orson bol ter ger horoolliig ni ustgaj baihgui bolorond ni zalguulaad hymyys amdraad baigaa bol yaj naad utaa chin zogsoh um be ???!!!! bairand orchihood amdarch baisan ger horoolol ni baigaad baij bolohgui bizdee,,,
2018-01-05
irgen:
92 myangan ail oron suuzand orson um bol yagaad utaa baga huviar ch bolov buurahgui baina. Geriin horoolliinhon bairand orson bol ter ger horoolliig ni ustgaj baihgui bolorond ni zalguulaad hymyys amdraad baigaa bol yaj naad utaa chin zogsoh um be ???!!!! bairand orchihood amdarch baisan ger horoolol ni baigaad baij bolohgui bizdee,,,
2018-01-05