Кавай Леонардын мөрний шөрмөс урагджээ
2018-01-08

 

Лигийн хамгийн шилдэг хамгаалан тоглогч Кавай Леонард дахин гэмтлээ. Гуяны булчингийн гэмтлээр улирлын эхний 2 сарыг үзэгчдийн суудалд өнгөрүүлсэн Леонард энэ удаа мөрөндөө гэмтэл авчээ. Түүний мөрний шөрмөс хэсэс газраараа урагдаж, тасарсан талаар багийн ахлах дасгалжуулагч Грег Попович мэдэгдсэн юм. Уг гэмтлийг баасан гаригт Финикс Сансын эсрэг тоглолтод авсан бөгөөд үүний улмаас ням гаригт Портлэндийн эсрэг тоглоогүй аж.

 

Попович “Үнэхээр тоогүй юм боллоо. Тэр хэд хэдэн тоглолтод оролцож бага багаар формдоо орж байхад ийм зүйл болчихлоо” гэж товчхон хариулт өглөө.

 

Тэгвэл гадны нэгэн сэтгүүлч багийхантай холбогдож гэмтлийг хэр хүнд болохыг асууж тодруулжээ. Багийн албаны хүмүүс хэлж буйгаар төдийлөн ноцтой биш гэнэ. Бүрэн тасраагүй, нэг хэсэг газраа урагдсан гэж тэд мэдэгдлээ. Иймээс ойрын хэд хоног биеийн байдлыг ажиглах юм байна.

 

Түүнийг ирэхээс өмнө Сан Антонио Спөрс 19-8 амжилттай бүсийнхээ гуравдугаар байранд явж байсан билээ. Хэдийгээр түүнгүйгээр ч гэсэн муугүй амжилттай байсан боловч багийн үнэнч дэмжигчдийн хувьд сүпер одоо эрүүл саруул плэй оффт тоглохыг нь харах хүсэлтэй байгаа нь ойлгомжтой биз ээ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
jui:
Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Та банк хориглоно та санхүүгийн асуудалтай байна уу, гацсан, эсвэл та өөрийн төслийг холбох шаардлагатай санхүү байна,  гэрийн зээл. Бид асар их хурд, найдвартай байдал нь жилийн 3 -ийн ханшаар хувь хүн болон худалдаачдад зээл санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolaragmail.com vicentiasolaragmail.com WhatsApp 0033644664081
2018-01-09
Зочин:
odoo ene bur bolih heretei ymar huuhrd bish iim balai ymgej yu baidgiin
2018-01-08