Николь Кидман: Би бүх цаг үед хайрлуулж ирсэн азтай эмэгтэй
2018-01-09

Холливуудын нэрт жүжигчин Николь Кидман өчигдөр зохион байгуулагдсан 75 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” кино наадмаас ялагч болжээ. Тэрбээр уг ёслолын дараа хэвлэлийнхэнд ярилцлага өгсөн байна.

 

 

-“HBO” сувгийн бүтээл “Big Little Lies” кинонд тоглосон дүрээрээ та 75 дахь удаагийн Алтан бөмбөрцөг кино наадмаас “Шилдэг олон ангит бүтээл: Гол дүр” шагналын эзэн боллоо. Бидэнтэй баяраасаа хуваалцаач?

 

-Үгээр илэрхийлэхийн аргагүй баярлаж байна. Уран бүтээлчид бид бүтээсэн дүрээ үнэлүүлэхийг үнэхээр хүсдэг. Биднийг бүх хүн шүүдэг. Тиймээс алдаа гаргахаас эмээдэг. Мэдээж хэрэг олон сарыг зарцуулсан уран бүтээлээ үнэлүүлж, улмаар шагналын эзэн болох туйлаас баяртай байна.

 

-Өнөөдөр хүрэлцэн ирсэн ихэнх алдартнууд хар өнгийн даашинзаар ижилсжээ. Энэ талаар?

 

-Бид хөшигний цаадах хууль бус зүйлтэй тэмцэхээр шийдсэн. Бидний эхлүүлсэн давалгаа олон улсыг хамарна гэдэгт итгэлтэй байгаа.

 

-Шагналын эзэн болно хэмээн төсөөлж байсан уу?

 

-Үгүй ээ. Үнэхээр гэнэтийн бэлэг байлаа.

 

 

-Та үргэлж өнөөдрийн амжилтаа нөхөр Кейт Урбантай холбодог?

 

-Энэ залуу миний хажууд байгаагүй байсан бол би энэ өндөрлөгт хүрэхгүй байсан. Тэр минь найдварай ар тал, түшиг тулгуур, сайн нөхөр, сайн хань. Нөхөр минь байгаа учир би хэзээ ч өөр зүйл бодохгүйгээр зөвхөн уран бүтээлдээ гол анхаарлаа хандуулдаг. Хайр намайг энэ өндөрлөгт авчирсан. Би бүх цаг үед хайрлуулж ирсэн азтай эмэгтэй.

 

-Өнөөдрийн өмссөн даашинзныхаа талаар?

 

-Зүгээр л тухтай бас дэгжин байхыг хүссэн.

 

-2006 онд та нөхөртэйгээ гэр бүл болсон. Хуримын үеэр зүүсэн бөгжөө сольсон харагдаж байна.

 

-Тийм ээ. Нөхөр минь гэнэтийн бэлэг барьсан юм.

 

 

-Дахин гэрлэх санал тавьсан юм уу?

 

-Нэг үгээр тийм.

 

 

-Өнөөдрийн амжилт "Оскар" хүртэл үргэлжлэх болов уу?

 

-Сайн мэдэхгүй байна. Би хийдгээ хийчихсэн. Харин шүүгчид хэрхэн дүгнэх эсэхийг харах л үлдлээ.

 

-“Оскар”-ын эзэн болохыг хүсч байна уу?

 

-Яагаад үгүй гэж.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
jui:
Зээлийн Тойм, бага хүүтэй санхүүжилт олгодог. Олон банкуудаас татгалзсан уу? Хэрэв та өөрийн өрийг нэгтгэх санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид нэмэлт и-мэйл намайг хүрэхийг оролдож .Дэлгэрэнгүй мэдээллийг орд ямар та хүсэж хугацаанд 3.5 3 -ийн бага хүүтэй сонирхсон хүмүүст зээл санал болгож байна vicentiasolaragmail.com vicentiasolaragmail.com WhatsApp 0033644664081
2018-01-10