Хэлмэгдэгсдийн ар гэрт нөхөн олговор олгоно
2018-01-09

Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаан боллоо. Хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

 

Албан бус мэдээллээр 1922-1990 оны хооронд улс төрийн хилс хэрэгт 36 мянга орчим хүн хэлмэгдсэн бөгөөд 1939 оноос өнөөг хүртэл нийт 31208 хүн цагаатгагдсаны 28256 нь улсын комисс байгуулагдсанаас хойшхи хугацаанд цагаатгагджээ. Нийт цагаатгагдсан иргэдийн 20637 нь буудан алах, 8032 нь хорих ял, 43 нь тэнсэн харгалзах, 5 нь торгох ялаар шийтгүүлсэн байдаг бол 569 хүн хоригдож, мөрдөгдөж байх хугацаандаа суллагдсан, 124 нь шоронд нас барсан, 1593 хүний ял тодорхойгүй, 205 нь нам захиргааны байгууллагын шийдвэрээр ажил албан тушаалаасаа халагдаж, нутаг заагдан цөлөгдөх шийтгэл хүлээсэн байдаг.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш 18 жилийн хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, тэдний гэр бүлийнхэн 18178 иргэнд 16 тэрбум 400 сая төгрөгийн нөхөх олговор, мөн хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хүний гэр бүлийн хүнд 153 иргэнд орон сууц, 204-д нь орон сууц орлосон хэмжээний мөнгөн олговор олгоод байгаа юм.

 

Өнөөдрийн байдлаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цаазаар авахуулсан болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгсдийн төрсөн хүүхэд 400 орчим байна. Эдгээр хүүхдүүд нь бага насандаа өнчрөн, эцэг эх нь хөрөнгөө хураалгаж, сургуульд орох боломж нь хязгаарлагдах, тэтгэвэр тэтгэмж нь багаар тогтоогдох зэрэг багагүй хохирол хүлээжээ. Эдгээр иргэдийн тоо цаашид төдийлөн нэмэгдэхгүй учир хэлмэгдэж цаазаар авахуулсан болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгсдийн төрсөн хүүхдэд орон сууц болон түүнтэй тэнцэх мөнгөн олговор хэлбэрээр 1 удаагийн нэмэлт нөхөн олговор олгохоор хуулийн төсөлд тусгасан байна. Хууль хүчин төгөлдөр болохоос өмнө орон сууц, түүнийг орлосон мөнгөн олговор авсан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд, түүний гэр бүл, хүүхэд, эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, ач, зээ нарт нэмэлт нөхөх олговор олгох заалт хамаарагдахгүйгээс гадна нөхөх олговрыг хэлмэгдэгсэд, түүний эхнэр гэр бүл, хүүхдэд давхардуулахгүйгээр олгох учир улсын төсөвт их хэмжээний дарамт учруулахгүй хэмээн үзжээ.

 

Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Н.Энхболд, Д.Сарангэрэл нарын гишүүд өнгөрсөн оны сүүлчээр өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай  холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав. УИХ-ын гишүүн Ж.Батзандан  “Улс төрийн хэлмэгдүүлэлт бол маш аюултай. Хэлмэгдсэн иргэдийн ач, гучид энэ хуулийн төсөл хамаарахгүй. 1920, 1930 онд олон төрийн хар хүмүүс ОХУ-д цаазлагдсан. Тэр хүмүүсийн оршуулга, шарилыг Монголд авчирч хүндэтгэлтэй оршуулах ёстой. Өнөөдөр ч тэр хүмүүс хүний ёсоор оршуулагдаагүй байгаа энэ ажлыг эрчимтэй зохион байгуулах шаардлагатай байна. Цагаатгагдаагүй байгаа 10 гаруй хүн байдаг гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү” гэсэн асуултад  Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын албаны дарга Д.Ууганбаатар:

 

-ОХУ-д цаазлагдсан хүмүүсийг хоёр улсын төрийн тэргүүнүүдийн харилцан айлчлалын хүрээнд яригдаж байсан. Одоогоор ОХУ-д байгаа Элчин сайдын яамаар дамжуулан дурсгалын хөшөө босгосон. Энд ирж, оршуулга хийх ажиллагаа албан ёсоор хийгдсэн зүйл байхгүй гэсэн юм.

 

Гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараагаар  байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар уг хуулийн төслийг дэмжиж, чуулганы хуралдаанд шилжүүллээ. 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
э:
хэлмэгдсэн хүн нь тухайн үед лам байж байгаад цаацлагдсан юм аа Лам нарт авгай хүүхэд байхгүй шүү дээ тэхээр үр хүүхэд гэж байхгүй Ах нь тухайн үед тус тусад болгоод гэр орон хамаг өөдтэй бүгдийг нь хураагаад авсан гэсэн Тухайн үед лам байхдаа ар гэрээ бас нууж байж лам байсан байна том ах нь байсан одоо нас барсан тэхээр одоо яахав ээ бүх материал байна
2018-02-20
э:
хэлмэгдсэн хүн нь тухайн үед лам байж байгаад цаацлагдсан юм аа Лам нарт авгай хүүхэд байхгүй шүү дээ тэхээр үр хүүхэд гэж байхгүй Ах нь тухайн үед тус тусад болгоод гэр орон хамаг өөдтэй бүгдийг нь хураагаад авсан гэсэн Тухайн үед лам байхдаа ар гэрээ бас нууж байж лам байсан байна том ах нь байсан одоо нас барсан тэхээр одоо яахав ээ бүх материал байна
2018-02-20
э:
хэлмэгдсэн хүн нь тухайн үед лам байж байгаад цаацлагдсан юм аа Лам нарт авгай хүүхэд байхгүй шүү дээ тэхээр үр хүүхэд гэж байхгүй Ах нь тухайн үед тус тусад болгоод гэр орон хамаг өөдтэй бүгдийг нь хураагаад авсан гэсэн Тухайн үед лам байхдаа ар гэрээ бас нууж байж лам байсан байна том ах нь байсан одоо нас барсан тэхээр одоо яахав ээ бүх материал байна
2018-02-20
зочин:
хэрэв нөхөн олговор олгож байгаа юм бол хүнийг үнэлэх ажил давхар хийгдэх юм байна даа
2018-01-10
Zochin:
Цагаатгалын комиссын дарга нар, албан хаагчдыг завхан аймгийн гаралтай хүмүүс бүрдүүлдэг. Ороод нэг юм асуухаар мэдэх хүн байхгүй бүлтэгнээд юу ч хэлж чадахгүй өрөвдөлтэй хүмүүсээр дүүрсэн байгууллага байх юм.
2018-01-09
Зочин:
Энэ ч нэг төрлийн бизнес болжээ.Бас амьдрах арга ч юм уу?
2018-01-09
Zochin:
Eooe odooo eniig boliocoi tsagaatgah ajillagaaa duussan odooo mumgo ideh ajillagaa l gej oilgoh bh
2018-01-09