Гондураст 7.6 баллын газар хөдлөлт болж, цунамигийн аюул нүүрлэлээ
2018-01-10

 

АНУ-ын Номхон далайн Цунамигийн сэрэмжлүүлгийн төв “Карибийн болон Төв Америк, Мексик зэрэг хэд хэдэн газар цунамигийн аюул нүүрлэсэн” гэж мэдэгдлээ.

 

Гондурас улсад 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

 

"Белиз, Куба, Гондурас, Мексик, Кейман арлууд, Ямайкын эрэг хавьцаа цунами 0.3-1 метр хүрч байна” хэмээн төв уламжлав.

 

"Газар хөдлөлтийн голомт Гондурасын Ислас дель Сисне арлаас зүүн тийш 44 км-ийн цаана болсон" хэмээн Америкийн Геологи судалгаанаас агентлагаас мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин