Цасаар хучигдсан Сахарын цөл
2018-01-10

Африкийн Алжирын хойд нутгийн Айн Сефрагын хотод байрлах сахарын цөлд энэ сарын 7-нд 41 см зузаан цас орсон талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

 

Сүүлийн 37 жилийн хугацаанд Сахарын цөлд ийнхүү дөрөв дэх удаагаа цас орж буй юм. Хамгийн сүүлд өнгөрсөн оны нэгдүгээр сард цас оржээ.

 

 

Цасанд хучигдсан Сахарын цөлийн зургийг гэрэл зурагчин Карим Бучеттата фото хальснаа буулгасан байна.

 

 

Тэрбээр “Өглөө үүрээр цас орсон. 2-3 цагийн дараа цас бүрэн хайлсан” гэж ярьжээ. Айн Сефрагын хотод агаарын температур цельсийн 37 градус, өвөл нь 0 градусын хэмтэй байдаг юм.

 

 

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин