Ассанж Эквадор улсын иргэн болжээ
2018-01-11

"Wikileaks” сайтыг үндэслэгч Жулиан Ассанж Эквадор улсын иргэн болсон талаар “www.telegraph.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Ассанж өчигдөр Эквадор  улсын хөлбөмбөгийн шигшээ багийн өмсгөлтэй зургаа твиттертээ нийтэлж, өөрийгөө тус улсын иргэн болсон хэмээн жиргэжээ. Эквадорын тал Ассанжийн иргэншил хүссэн өргөдлийг хүлээн авсан байна.

 

Ассанж өнгөрсөн 2012 оны зургаадугаар сараас хойш Их Британийн нийслэл Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд орогнож буй юм.

 

Тэрбээр өнгөрсөн арванхоёрдугаар сарын 21-нд иргэншил хүссэн өргөдлөө Эквадорын талд хүлээлгэн өгсөн байна.

 

Ассанж өөрийн сайтаараа дамжуулан АНУ-ын Засгийн газрын хууль бус ажиллагааны олоон сая материалыг ил болгосон билээ.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа түүнийг улсаасаа урвасан хэмээгээд, Эквадорын Элчин сайдын яамнаас ямар нэгэн байдлаар гарсан тохиолдолд шууд баривчлан, ял асуухаа сануулсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Австралийн иргэн байсан юмаа хамаа
2018-01-11