Палестины хоёр иргэн Израйлийн цагдаагийнхантай мөргөлдсний улмаас амиа алдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Уг мэдээллийг Палестины Эрүүл мэндийн яам баталжээ. Амиа алдагсад өсвөр насны хүүхдүүд байсан хэмээн гэрчүүд өгүүллээ.
16 настай Амир Абу Мусайд, Омар Кудаз нарыг Газрын зурвасын хилийн ойролцоо буудан хөнөөсөн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шинэ оны өмнө Иерусалим хотыг Израйлийн нийслэл хэмээн мэдэгдэж, палестинчуудын дургүйцлийг дээд цэгт нь хүргэсэн билээ. Уг жагсаалын үер хөвгүүдийг буудан хороосон аж.
Палестины нөлөө бүхий эрхмүүдийн нэг Гасса Дагасст Вафа “Израйлийн цагдаагийнхан ямар ч шалтгаангүйгээр гал нээж байна” гэж хэлжээ.
Харин Израйлийн тал “Үймээнийг намжаахын тулд галт зэвсэг ашигласан” гэв.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |