Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулна
2018-01-12

Шинэ Үндсэн хууль батлагдсан өдөр энэ сарын 13 буюу маргааш тохиож байна.  Эл өдөр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд болох юм. Мөн төр, засгийн тэргүүн нар, УИХ, Засгийн газрын гишүүд, Үндсэн хууль тогтоогчид жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.

 

Мөн өдрийн 14.00 цагаас Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин