Шатахуун импортлогчдод хариуцлага тооцох талаар мэдээлнэ
2018-01-16

09.30 цагт:  “Монгол улсын эрүүгийн эрх зүйн тогтолцоо ба хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт бага хурал Гадаад харилцааны яамны хурлын танхимд эхэлнэ. 


9.30 цагт Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийнхэн Баянгол дүүргийн Эмүжин хүүхдийн эмнэлэг болон Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллана. Утас 99179899, 86885060


11:00 цагт ШӨХТГ-аас өөрийн байран дээрээ хууль зөрчсөн шатахуун импортлогч нэр бүхий аж ахуйн нэгжүүд шатахууны үнэ нэмсэнд хариуцлага тооцох талаар мэдээлэл хийнэ.


11.00 цагт: Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2017 оны нийгэм, эдийн засгийн статистикийн мэдээллийг B1 давхрын Мэдээллийн төвд танилцуулна.


12.00 цагт: MN-Мэдээллийн төвд Монголын татвар төлөгчдийн ҮЭХ-ноос түлш, шатахууны үнийг бууруулах асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлж мэдээлэл хийнэ.

Shuud.mn
Сонин хачин