Ватиканы тэргүүний айлчлал эсэргүүцэл дунд өндөрлөв
2018-01-17

Ватиканы тэргүүн Францис Чили улсад шашны айлчлал хийгээд нутаг буцсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Харамсалтай нь Францисыг чиличүүд найрсаг зангаар хүлээн аваагүй юм. Түүнийг онгоцноос буух үед олон мянган жагсагчид угтан авчээ.

 

Чилийн Ерөнхийлөгч Мишел Бачелет нийслэл Сантьяго хотноо байрлах ордондоо угтан авсан байна.

 

Францисын айлчлалыг чиличүүд ач холбогдол өгөхгүй байгаа нь саяхан каталок шашны удирдлагууд бага насны хүүхдүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн гэх дуулианд нэр холбогдсонтой холбоотой хэмээн орон нутгийн хэвлэлийнхэн үзэж буй юм.

 

Сантьяго хотноо Францис иргэдтэй мэндчилж байхад хэсэг иргэн “Хүчирхийллийг зогсоо” хэмээн хашгирч байжээ.

 

Ватиканы тэргүүний айлчлалыг 0-10 оноогоор дүгнэхэд 5.3 оноо авчээ. Тэрбээр Чилид анх удаагаа айлчилж буй юм.

 

Дээрх айлчлал эхлэхээс хэдэн өдрийн өмнө чиличүүд Ватиканы тэргүүний өндөр зардалтай айлчлалыг хийх хэрэггүй хэмээн Засгийн газартаа сануулж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Монгол хүү:
Жинхэнэ шулуун шударга, боловсорсон, мэдлэгтэй, ухаантай ард түмэн байна гээч... ЧИЛ ХҮМҮҮС ГЭДЭГ ЧИНЬ...
2018-01-17