Ким Чен Уны жорлонг устгаж, зоригийг нь мохоох хэрэгтэй
2018-01-17

Америкийн нэгэн цэргийн мэргэжилтэн Хойд Солонгосын удирдагчийн зөөврийн жорлонг устгахыг зөвлөжээ. Энэ талаар “www.businessinsider.com” сайт мэдээллээ.

 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нарын зөрчилдөөн олон улсын анхаарлыг татсаар.

 

“Хоёр улс өмнө нь муу харилцаатай байсан. Гэхдээ хэзээ ч өнөөдрийнх шиг дайсагнасан харилцаатай байгаагүй” гэж орон нутгийн хэвлэлийнхэн мэдээлэв. АНУ-ын удирдлагын хэсгийг Трамп болон түүний нөхөд гартаа авсанаар хоёр улсын харилцаа яг л “Солонгосын хойгт хэзээ мөдгүй дэгдэх дайны аюулыг бий” болгоод байна.

 

Хойд Солонгосын ээлжилт цөмийн болон баллистик пуужингийн туршилтад дургүйцсэн АНУ тус улсын эсрэг эдийн засгийн хориг тавих замаар хариу тэмцэж буй билээ. Тэгвэл Ким Чен Уны хэзээ ч мохохгүй мэт бардам занг ганцхан үйлдлээр бут ниргэх нэгэн санааг Хойд Солонгос улсыг судалдаг АНУ-ын цэргийн мэргэжилтний нэг Жефрей Люис гаргасан байна.

 

Тэрбээр энэ талаар бичсэн нэгэн нийтлэлээ сонинд хэвлүүлсэн аж. Жефрей Люис уг нийтлэлийнхээ гарчигийг “АНУ, Ким Чен Уны жорлонг устгаж, олон улсад сүр хүчээ гайхуулах хэрэгтэй” хэмээжээ.

 

“Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах олон санааг гаргаж байгаа ч хамгийн үр дүнтэй арга бол АНУ эхэлж тус улсад цохилт өгөх явдал. Бид сул дорой өрсөлдөгчдөө хүчтэй цохилт өгөхөөсөө илүү тэр Ким Чен Уны зөөврийн жорлонг устгаж үзүүлэх хэрэгтэй. Мэдээж хэрэг үүнийг харсан Ким Чен Уны бардам зан, хулчгар зангаар солигдох нь лавтай. Америкчууд ямар ч жижиг болон том объектийг устгаж чадна гэдгээ түүнд батлан харуулах хэрэгтэй” хэмээн Жефрей Люис ярив.

 

Гэхдээ түүний саналыг Ерөнхийлөгч Дональд Трамп хэрхэн хүлээн авах нь нууц хэвээр байна.

 

Дээр дурьдсан Ким Чен Уны зөөврийн бие засах газар нэг бус удаа хэвлэлээр гарч байсан юм. Хойд Солонгосын төрийн мэдлийн “KCNA” агентлаг агуу удирдагчийнхаа айлчлал хийсэн үеийн гэрэл зургуудыг цахим сайтдаа нийтлэх үед уг зөөврийн жорлонгийн зураг гарсан байдаг.

 

 

Иймэрхүү жижиг хэмжээний цохилт дайн дэгдээх хэмжээний аюул авчрахгүй. Яг одоо Ким Чен Уны мохошгүй занг жижиг үйдлээр нухчин дарах хэрэгтэй гэдгийг  Жефрей Люис онцолжээ.

 

“Бидний цохилт зөвхөн Ким Чен Уны хамраас цус гаргах болно. Өөр ноцтой аюул учруулахгүй” хэмээн Жефрей Люис “The Daily Beast” бичсэн нийтлэлдээ дурьдсан аж. Люисийн санаа “Инээдмийн киноны нэгээхэн хэсэг” хэмээн олон нийт үзэж буй бол АНУ-ын Зэвсэгт хүчний хувьд “хялбараар өрсөлдөгчөө дарах санаа байж магадгүй” юм.

 

Зөөврийн жорлонгоос өөр том объектийг устгавал Пхеньян шууд гал нээх эрсдэлтэй гэнэ. Ким Чен Ун шинэ оны мэндчилгээг ард түмэндээ дэвшүүлэх үеэр “АНУ-ын газар нутагт хүрэх чадалтай цөмийн зэвсгийн товчлуур ширээн дээр бий” хэмээн Трампыг заналхийлсэн билээ.

 

Уг заналхийллийн хариуд Трамп “Миний цөмийн зэвсгийн товчлуур чинийхээс том” гэв. Гэхдээ бодит байдал дээр Трампын ширээн дээр цөмийн зэвсгийн товчлуур байдаггүй нь нэгэнт ил болсон юм.

 

Түүний мэдэгдлийн дараа Трампын сэтгэц эрүүл биш гэх хардлагыг төрүүлэх болсон. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн хувиар эрүүл мэндээ үзүүлсэн бөгөөд сэтгэцийн хувьд цоо эрүүл хэмээн түүнийг эмчилсэн Ронни Жексон эмч баталсан юм.

 

Б.Дэлгэрэцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Хүчгүй төртэй Монгол шиг улс бол нэг ТҮЦ бөмбөгдөхөд л дуусаа.
2018-01-18
Зочин:
erguu uher mongolchuud huld ni zuil duusna
2018-01-18
иргэн:
энэ малчидаа гээд өдөөд байгаа тариачинд хэлэх үг байна.Ер нь бол Баяраа өөрөө уначихсан юм шүү дээ гэж гардаг МУСК-г санаарай.Түүн шиг юмыг л АНУ дандаа хийдэг дээ. АНУ дэлхийг ноёлож дарамтлах гэсэн бодлогоо зогсоовол аль ч улс цөмийн зэвсгээр хөөцөлдөхгүй дээ.Өөрөө эхэлж өдчихөөд гуншигнаад байдаг арчаагүй улс шүү...Хойд Солонгос яадаг юм, чаддаг юм бол комнизмаа байгуулна л биз, тэдний л асуудал ш дээ.Тэрүүнд нь л хордож үхчихгээд байгаа шүү дээ.болих хэрэгтэй.2 Солонгос хоорондоо байлдахгүй байж чадна даа, дунд нь хор хаях хэрэггүй л байгаа юм.
2018-01-18
Зочин:
АНУ хойд солонгосыг 4хоногт, Оросыг 12 өдөрт, Хятадыг 17 хоногт бүрэн устгах боломжтой.Харин хэн нэгэн тэнэг нь цөмийн товчлуур дарчихгүй бол шүү дээ малчидаа.
2018-01-17
Зочин:
ih surjin yum yarijee amerik gulug .tsagaa tulahaar gulug giinaj gaslaad alingaa aldah vii dee
2018-01-17
Togsoo:
Zevuun Amerik zovhon dain l boddog shuu gee
2018-01-17
zev:
Hahaha yankuud jorlon l ustgaj cadna. Unenee heljee.
2018-01-17