Хөвсгөл өрсөлдөх чадвараар хамгийн эмзэг аймгаар тодорлоо
2018-01-17

 

“Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2017” судалгааг өнөөдөр танилцууллаа. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс зургаа дахь жилдээ Монгол Улсын 21 аймгийг харьцуулсан тайланг гаргажээ. Судалгааны зорилго нь 21 аймгийн хөгжлийн өнөөгийн байдлыг харьцуулж, аймгуудын давуу болон сул талыг тодорхойлж, өрсөлдөх чадавхийн боломжийг тодорхойлох юм.

 

Өнгөрсөн жилийн тайлангаас харахад аймгуудын өрсөлдөх чадвар урт хугацаанд өсч байгаа аж. Харин өнгөрсөн жилийн хувьд аймгуудын өрсөлдөх чадварын оноо 70-65-тай байгаа ажээ.  

 

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн удирдах зөвлөлийн тэргүүн П.Цагаан “Монгол Улсад өрсөлдөх чадварыг тодорхойлох 340 үзүүлэлт байдаг. Үүнээс 181 үзүүлэлтийг ашиглан 21 аймгийн өрсөлдөх чадварыг зургаа дахь жилдээ тодорхойллоо. Судалгааны 3/2-ыг статистик, 3/1-ийг санал асуулгаар тодорхойлсон. Судалгаагаар тайван аймгийн өрсөлдөх чадвар сайжирсан бол 15 аймгийн үзүүлэлт буурсан. Өрсөлдөх чадвараар хамгийн сайн өсөлттэй нь Орхон аймаг байсан” гэлээ.    

Аймгуудыг бүсээр нь авч үзвэл өрсөлдөх чадварын оноо хамгийн их буурсан бүс нь Баруун бус байгаа бол Төвийн бүсд хамгийн бага байна.

 

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд өрсөлдөх чадварын ерөнхий оноогоо Дорнод аймаг зургаа, Өвөрхангай аймаг нэг, Говьсүмбэр аймаг нэг оноогоор тус тус ахиулжээ. Харин Сүхбаатар аймаг 15, Ховд аймаг 13, Өмнөговь 10 оноогор тус тус буурчээ.  

 

Дорнод аймгийн өрсөлдөх чадварын оноо нэмэгдэхэд холбооны салбарын орлого, түгээлтийн сүлжээ, эдийн засгийн өсөлт, банкны салбарын активын өсөлт, чанаргүй зээлийн тоо буурсан зэрэг хүчин зүйлс нөлөөлжээ.

 

Сүхбаатар аймагт өрсөлдөх чадварын оноо хамгийн ихээр буусан бөгөөд үүнд барилгын ажил буурсан, хувиараа бизнес эрхлэх боломж муудсан, аймгийн удирдлагын ил тод байдал буурсан, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл нэмэгдсэн зэрэг нь нөлөөлжээ.

 

Харин Хөвсгөл аймгийг өрсөлдөх чадвараар хамгийн эмзэг аймгаар тодорхойлсон байна. Тодруулбал, эмзэг байдлын индексийг бусад аймагтай  харьцуулахад Хөвсгөл нь нэг их эмчид ногдох хүний тоогоор хамгийн өндөр буюу эмч хүрэлцэхгүйд хүрч байгаа аж.

 

М.Дөлгөөн 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
emchiin too gen yu. tegeel oron toog ni nemcheech dee.
2018-01-22
1:
хөвсгөл боловсон хүчний чадамжаараа хамгийн муу ийм гарах нь зөв. даргаасаа авхуулаад УЛААН НОЙЛ ГЭЭД БОДДОО.
2018-01-18
Зочин:
социализмын үеийн ,,хоосн, хөөсөн,, т1 үзүүлэлт шиг юм яриад явхим
2018-01-18
Зочин:
bullshit
2018-01-18
sdf:
ийм тэнэг юм ярихын. 15 аймгийн өрсөлдөх чадвар яаж буурдаг юм. Зам нь алга болсон юм уу тоггүй болсон юм уу
2018-01-17