Трампаас авсан “IQ”-ийн сорилыг ил болгохыг эмчээс нь хүсчээ
2018-01-18

Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар анх удаагаа эрүүл мэндийн үзлэг хийсэн билээ.

 

 

Уг эрүүл мэндийн үзлэгийг ахалсан Цагаан ордны эмч Ронни Жексон ахалсан юм. Тэрбээр өчигдөр Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн асуудлаар мэдэгдэл хийсэн аж. Эмч “Ерөнхийлөгчийн бие тун сайн байна. Тэрбээр илүүдэл жингээс өөр асуудал байхгүй. Ерөнхийлөгч илүү эрүүл хүнс хэрэглэж, дасгал сургуулилт хийх хэрэгтэй” гэж мэдэгджээ.

 

Ронни эмч мөн “Ерөнхийлөгч Трамп өөрийн хүсэлтээр сэтгэцийн эрүүл мэндийг шалгах сорил өгсөн. Тэрбээр 30 асуулттай сорилыг 100 хувь амжилттай өгсөн. Трамп ямар ч сэтгэцийн өвчин байхгүй” гэж хэллээ.

 

Олон нийт Трампын эрүүл мэндээс илүүтэй сэтгэцийг нь эрүүл эсэхийг мэдэхийг хүсч буй юм.

 

Тэгвэл америкчууд Ронни эмчээс Трампаас авсан сэтгэцийн сорилоо ил болгохыг хүсчээ.

 

10 минут үргэлжлэх уг сорил нь ой санамж, анхаарал, хэлний мэдлэг, хийсвэр сэтгэхүйн чадварыг сорьсон 30 асуулттай 

 

Нэгэн твиттер хэрэглэгч “Трампыг 100 хувь амжилттай өгсөн гэдэгт эргэлзэж байна. Тиймээс түүнийг өгсөн шалгалыг ил болгоё. Хэрвээ би энэ шалгалтад унавал Трампын Засаг солигдох хүртэл амаа татах болно” гэж жиргэжээ.

 

Гэхдээ олон нийтийн хүсэлтийн хариуг Ронни эмч өгөөгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин