Х.Баделхан: Иргэдийг урьдчилгаа төлбөргүйгээр оронсууцжуулах асуудлыг судалж байна
2018-01-19

БХБ-ын сайд Х.Баделханаас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

Гэрэл зургийг MPA.mn

-Утааг бууруулах асуудлаар УИХ хууль, тогтоолын төсөл батлаад байна.  Ажлын хэсгийн төвшинд энэ асуудлаар ямар санал бэлтгэж байгаа бол?

-Агаарын бохирдлыг бууруулахын  тулд одоо бэлэн байгаа 30 орчим мянган айлын орон сууцыг  иргэдэд олгох хэрэгтэй гэж ярьж байгаа. Иргэд одоогоор худалдан авах чадваргүй байна.  Барилгын компаниуд өндөр зээл аваад барилгаа барьчихсан байгаа. Тийм учраас хоёр талд хүндрэлтэй асуудал байгаа. Үүнээс гарахын тулд тодорхой саналыг Засгийн газарт  оруулах гэж байна. Засгийн газраас шийдвэр гарсны дараа бид албан ёсоор зарлана.

-Ямар санал бэлтгэгдэж байгаа бол?

-Өнөөдрийн хямралтай үед тухайн аж ахуйн нэгж, арилжааны банкууд төр гурван талдаа тохироод 1-2 жилийн хугацаанд зарим иргэдийг орон сууцанд оруулаад, төлбөр тооцоог нь дараа нь хийх зохицуулалт ярьж байгаа.  Өнөөдрийн тухайд банк шууд 30 хувиа төлөөд ор гэж байгаа. Урьдчилгаа төлж чадахгүй хүмүүс их байна. Нөгөө талд барилгын компаниуд зээл аваад барилга барьчихсан байна.  Өнөөдөр манайх ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөртэй холбоотойгоор Монгол Улсын төсвийн бүх орлого зарлагаа зохицуулж байгаа. Тиймээс бид хоёр жилийн хугацаандаа тэсч, компаниуд буулт хийж, банкны байгууллага ч гэсэн зохих хэмжээнд хөнгөлөлт үзүүлж, төрөөс зохих хэмжээний дэмжлэг үзүүлж, иргэдээ орон сууцжуулах боломж байна уу гэдийг судалж байгаа. Зээлийн хүүг зохих хэмжээнд бууруулж хөдөө аймаг, нийслэлийн захын хорооллыг хамруулахаар ярьж байгаа.

-Энэ жил хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэх вэ?

-Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт, Хятадын буцалтгүй тусламжийн хүрээнд 1800 гаруй айлын орон сууцны барилгын ажил эхэлж байна. Төв цэвэрлэх байгууламжийг ажлыг гүйцэтгэхээр Хятадын Эксим банктай яриа хэлэлцээр хийж байгаа.

Түрээсийн орон сууцны талаар БХЯ өөрсдийн бодлогоо боловсруулаад Засгийн газарт оруулахаар бэлтгэж байна. Мөн Ипотекийн зээлийн хүүг бууруулах асуудлаар Сангийн сайдын тушаалаар ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Цаашдаа орон сууцны зээлийн хүүг тодорхой хэмжээгээр бууруулах,  урьдчилгаа төлбөрийг бууруулах чиглэлээр тодорхой ажил төлөвлөн ажиллаж байна.

-Гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх асуудлыг нийслэлийн удирдлагууд ярьж байсан. Энэ хэр  хүртээмжтэй арга хэмжээ бол?

-Гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ажил энэ оноос эхлээд хэрэгжинэ.  Боломжтой. Үүнд 200-250 айл өрх дундаа инженерийн шугам сүлжээ байгуулаад, нэгдсэн халаалт, дулааныг өгнө. Бичил дэд бүтэц гэсэн төсөл энэ оноос эхлээд хэрэгжээд явна

-Концессийн гэрээ үргэлжлэх үү?

-Концесс цаашдаа үргэлжлэхгүй.

-Барилга угсралтын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо. Ингэснээр хэдий хугацаанд зөвшөөрөл олгогдох бол. Өмнөхөөсөө хугацаа нь богиносох уу?

-Тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаанд олгож байгаа. Ер нь урьд нь бичгээр бүх материалыг бүрдүүлдэг байсан. Ингэхдээ  маш их хэмжээний материал бүрдүүлнэ. Бүрдүүлсэн  материалыг нь тулгаж, шалгаж шийдвэр гаргана. Харин одоо цахимаар хүлээн авдаг болсноор тухайн  өөрийн иргэний үнэмлэхээ хийхэд цахимаар бүх зүйл гараад ирнэ. Урьд өмнө  инженер техникийн ажилтнуудын давхцал маш их байдаг байсан. Одоо давхцал арилна.  Үйлчилгээ хурдан, шударга явагдана. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ипотекийг зээлийн урьдчилгааг 30 аас 25 болгоно гэж байхаар 30 байсан нь дээр. 25 байсан ч төлж чадах хүн яг одоо алга байгаа шүү дээ. тэрний оронд зээлийн урьдчилгааг 5-10 , жилийн хүүг 5-10 болгох, 1 сая төгрөгнөөс дээш цалинтай төрийн албан хаагчдыг шууд орон сууцанд хамруулах, хжуаагийн 350 сая юань , Солонгосын 500 сая ам доллар , төсвийн 120 тэрбумаар шууд хямад орон сууц барьж худалдаж эргээд дэрх мөнгийг эргэлтэнд оруулах хэрэгтэй .У лс газрыг олгож дэд бүтцийг шийдэж өгвөл иргэд хямд орон сууцаар хангагдана. Одоо иргэдэд хүрч байгаа орон сууц нь тухайн компани, ТОСК, банк , зуучлагч борлуулагч гээд олон гар дамжиж эзэндээ хүрч байгаа учраас метр кв нь их үнэтэйгээс иргэд орон сууц худалдан авч чадахгүй байна шүү дээ
2018-01-23

иргэн:
Халамжаа хас, төрийн албан хаагчдыг хал. Татвар нэм, татварын хүрээг ихэсгэ.Тархины тураалтануудыг битгий өөгшүүл.ОУВС хэтэрхий бага шаардлага тавьж байна. Авилгачид энэ жил 1 тэрбум долларын өр нэмж тавьж байна.
2018-01-22
сдө:
чиний л орк генко ямар ч судалгаагүй шдааг биз
2018-01-21
садө:
естой унэн
2018-01-21
дсөасд:
тэгээд судлахгүй шууд тараах естой юм уу тэ1 минь
2018-01-21
irgen:
sudlaad baih umgui, shuud heregjyyleh bolomjtoi shdee, hudlaa hoorogdson yniig eroosoo huuliar buuruulah estoi !!!

bair avah gem hot orj irdeg um baihgui ee odoo, shaltgaangui duraaraa nyydel hiidegiig zogsooh estoi, busad orond ch gesen baigaa gazraa l baidag, yneheer ajil torol, eryyl mendiin shaltgaanaar tyr irj boloh um !!! Tor anhaar
2018-01-21
Зочин:
Нөгөө боожгийгоо гаргадаг нөхөр үү?
2018-01-21
Зочин:
ЮУ Л БОЛ ДОО БАДЕЛХАН ГУАЙ МИНЬ. ЯМӨР Ч УРЬДЧИЛГААГҮЙ ТӨЛБӨРГҮЙ БАЙР ӨГӨХ СУРГААР ХӨДӨӨНИЙХӨН УЛАМ Л ШАВНА ДААА
2018-01-21
садө:
естой унэн
irgen:
bair avah gem hot orj irdeg um baihgui ee odoo, shaltgaangui duraaraa nyydel hiidegiig zogsooh estoi, busad orond ch gesen baigaa gazraa l baidag, yneheer ajil torol, eryyl mendiin shaltgaanaar tyr irj boloh um !!! Tor anhaar
Зочин:
Барилгын компанитай улс терчид л оролцоод эхлэхээр зах зээлийн жамаар явах боломжгуй унийн есгеед бгаа юм. Ажилгуй орлоггуй иргэд орлоо яаж телехуу турээсжэ. Та нар хол байвал барилгыхан иргэдтэй зохицоод бх боломжтой юм бна лээ. Зун байр зарахад маш их боломж харагдаж бсан зарах.
2018-01-20
Зочин:
100 айл 5.7 буудлаас эхэлсэн дээр. Баянхошуу бол сүүлд нүүж ирсэгдийн суурьшил хотод олон жил ммьдарсан нь эхалж байранд орох нь шудрага болно ялангуяа хотын унаган иргэд ийм эрх эдлэх нь зүйд нийцннэ
2018-01-20
Зочин:
бүү улс төржүүл
2018-01-20
Жагаа:
Дараагийн сонгууль болоход олон тумэнд таалагдах гэж урьдчилгаа толборгуй орон сууц олгоно, орон сууцны унийг бууруулна, хашаа байшинг урьдчилгаанд авна гэсэн эдийн засгийн бус, арга хэмжээ авахаа болиоч ээ. Мэдээд хийж байгаа бол улсаа алж байна, мэдэхгуй байгаа бол балай гэхээс оор юу гэх вэ дээ. Унэгуй юманд ард тумнийг нугасгуй гэж бодож байгаа бол 27 жил тор барьсан 2 нам, 156 булай зайгаа тавьж ог доо
2018-01-19
Зочин:
бүү улс төржүүл
ХӨХ:
СУДЛААД ЯАХАВ ДЭЭ ШУУД ХЭРЭГЖҮҮЛ ТӨЛӨХ ХҮН ДУУССАН САР БҮРЭЭР ӨРӨӨНИЙ БАЙДЛААС ШАЛТГААЛЖ ТӨЛӨХ ҮНИЙГ НЬ ТОГТООГООД Л БОЛОО ШҮҮ ДЭЭ ЗУУН АЙЛ ТОЛГОЙТ БАЯНХОШУУ ЗЭРГЭЭС ЭХЛЭ
2018-01-19
сдө:
чиний л орк генко ямар ч судалгаагүй шдааг биз
АРАЙ Л ДЭНДҮҮ УИХ БНА:
Баруун талаасаа эхэлж ОРОН СУУЦЖУУЛАХГҮЙ БОЛ яг салхины дээр Толгойт баянхошуу талд АЙЛУУД ихэссэнээс маш их УТАА ХОТРУУ ОРЖ Ирдэг
2018-01-19
Зочин:
хятад хятад гээд байх юм монгол нь юу хийх гээд байнаа, сүүл нь хятадууд хийсэнэ, хятадууд авна гэх вий дээ
2018-01-19
Зочин:
Судласаар байтал, нас чинь гүйцэх болов уу яадаг бол ?
2018-01-19
Зочин:
ZA TEGJ TORIIG DAMPUURUULAAD YU HIIHEV. TERNII OROND TENGERT GARSAN UNETEI BAISHINGUUDIINHAA UNIIG BUULGAACHEE
2018-01-19