Цагдаагийн 180 алба хаагч шинэ байрандаа орлоо
2018-01-19

 

“Цагдаа хотхон-Амгалан” цогцолборын эхний ээлжийн 180 айлын орон сууц ашиглалтад орж, өнөөдөр нээлтийн үйл ажиллагаа боллоо. Цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 675 айлын орон сууц барих ажлыг өнгөрсөн оны зургаадугаар сард эхлүүлж байсан билээ. Тэгвэл монгол түмний уламжлалт цагаан сарын баярын өмнөхөн цагдаагийн алба хаагчид шинэ байрандаа орж байна.

 

Нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр, Цагдаагийн ерөнхий газрын албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, “ЦЭЭБ” ХХК-ийн ерөнхий захирал П.Энхтайван нарын албаны хүмүүс, цагдаагийн алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн оролцлоо.

 

Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хороо хариуцсан цагдаа С.Ганзоригт шинэ байрных нь түлхүүрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гардуулан өгч тэдний гэр бүлд болон өнөөдөр шинэ байрандаа орж буй алба хаагчдадаа баяр хүргэж, аз жаргалтай амьдрахыг хүсэн ерөөсөн юм.

 

Мөн Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав шинэ байрныхаа түлхүүрийг гардан авсан цагдаагийн дэслэгч Н.Ганчимэгийн гэр бүлд баяр хүргэн хүндэтгэл үзүүллээ. 


Барилгын ажлын хэсгийг Цагдаагийн ерөнхий газрын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар ахалж, гүйцэтгэгчээр цагдаагийн алба хаагчдын "Цагдаа хотхон 1, 2" орон сууцыг барьж ашиглалтад оруулсан туршлагатай "ЦЭЭБ" ХХК ажилласан.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Аж ахуйн шахуу аргаар барьсан байр, зах зээлийн үнээс арай хямд байж мэднэ. Гэхдээ цагдаагийн алба хаагчид 20 жилийн өрөнд орж байгаа гэдгийг олон түмэнд ойлгуулаач ээ. Түүнээс Нямдорж үнэгүй өгч байгаа буюу үнэ төлбөргүй нэгхэн ч юм Монголд байхгүй шүү
2018-01-20
Kkk:
Amaglanbayar general mundag darga shuu.nyamkaa ah mongoliin huulizuin tuuhend tod uldeh hun shuu yvaandaa neg hushuutei l boloh hundee.odo jenkootoi gar niilj ajillah heregtei shuu hurelsuh jenkoo 2iig irged mash ih demjij bga shuu utaag l shiideed ugchih busad ni yahav binzen minzen bol jijig asuudal shde baga zereg nemegdene l biz
2018-01-20
сайн байна:
Харамсалтай нь хуулийн ХУРЦТАН нарыг яах вэ? Монголын хуулийн байгууллагуудыг удирдаж байгаа, 60 тэрбумын хэргийг хэрэг биш гэгч хүмүүсийг яах ёстой вэ? Асуулт олон бий
2018-01-20
болд:
шахаа нямдорж бас хэдэн байр шахах гэж энд навсганаж яваа юм байхдаа. өөрөөр түүнд энд оролцох ямарч падлий байхгүй шүү дээ.
2018-01-19