Улаанбаатарт 27 хэм хүйтэн байна
2018-01-22

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн жавартай байхыг анхааруулж байна.

 

2018 оны 01 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

 Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлэрхэг, бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 33-38 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Дарьгангын тал, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 26-31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 20-25 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 26-28 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин