Террористууд зочид буудал барьцаалж, 14 хүнийг хөнөөжээ
2018-01-22

Афганистаны нийслэл Кабул хотноо байрлах “Intercontinental гэх олон улсын зочид буудлыг энэ амралтын өдөр террорист этгээдүүд барьцаалсан билээ. Уг үйл явдлын улмаас 14 хүн амиа алдсан юм.

 

 

Террористуудыг зочид буудлыг барьцаалах үед 170 гаруй хүн байсан гэнэ. Тэдний 41 нь гадаадын иргэн харин 100 орчим нь уулзалтад оролцохоор ирсэн IT инженерүүд байжээ.

 

Афганистаны тусгай хүчнийхэн 24 цагийн турш террористуудтай тэмцсний эцэст, дөрвөн этгээдийг устгаж, барьцааны иргэдийг чөлөөлсөн байна.

 

Халдлага болохоос нэг өдрийн өмнө Кабул хотноо байрлах АНУ-ын Элчин сайдын яамнаас дээрх зочид буудалд халдлага болж болзошгүй хэмээн анхааруулж байжээ.

 

Энэхүү халдлагын ард алан хядах “Талибан” бүлэглэл байгааг тогтоосон аж.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин