Ажилтай иргэдийн тоог хоёр дахин өсгөх боломж байжээ
2012-01-13

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг сумдад хуваарилах нэрээр УИХ-ын гишүүдийн багцад оруулснаар  монголчуудын ажлын байртай болох мөрөөдөл хумигдсан гэхэд болно. Өнгөрсөн жилийн байдлаас харахад ажилгүй иргэдийн ажлын байртай болох боломж 50 хувь буурсан  гэж мэргэжлийн байгууллагынхан үзэж байна. Учир нь УИХ-ын гишүүдийн багцад  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгөний  тодорхой хувийг хуваарилж зориулалтын бусаар зарцуулаагүй бол  ажилтай, орлоготой болсон иргэдийн тоо одоогийнхоос хоёр дахин их байх байжээ. УИХ-ын гишүүд хуваарилуулж авсан хөрөнгөөрөө нутгийн удирдлагын ордон, соёлын ордон, барилгын байгууламжийн дээвэр, засвар гээд эгээтэй л хаалганы нугас солих нь холгүй зүйлд зарцуулсан байдаг. Энэ жилийн төсөвлөсөн 49,9 тэрбум төгрөгийн 24 тэрбумыг нь мөн л сум хөгжүүлэх санд хуваарилсан байна. Тэгэхээр өнгөрсөн жилийн алдаа давтагдахгүй гэж баталгаагүй. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нэрийн дор хэсэг бүлэг хүмүүсийн бизнес, сонгуулийн ажил явахыг ч үгүйсгэхгүй.  Уг сангийн хөрөнгийг 100 хувь гадаадын ажиллах хүчний хураамжаар бүрдүүлдэг. Монгол хүний ажиллах ажлын байранд гадны хүн ажиллуулсаны төлөө хураасан хураамж юм.
Shuud.mn
Сонин хачин