Робиньо Туркийн Сивасспор багт тоглоно
2018-01-23

 

Бразил довтлогч Робиньо Турк улсын Сивасспор багт тоглохоор боллоо. Тэрбээр үүнээс өмнө нэг сарын хугацаанд Атлетико Минейро багт хүчин зүтгэж байсан юм.

 

Өдгөө 33 настай довтлогчийн хувьд тохиролцоонд хүрсэн бөгөөд өнөөдөр эцсийн байдлаар гэрээгээ дуусгана гэж эх сурвалжууд мэдээлж байна.

 

“Бразил довтлогч Робиньо бол бидний удаан хугацаанд сонирхож байсан тоглогч. Ямар ч байсан түүнтэй тохиролцож чадлаа. Тэрбээр Сиваст маргааш ирэх болно. Эцсийн байдлаар тохиролцсоны дараа тэр гэрээнд гарын үсгээ зурснаар тэр манай багт нэгдэх болно” гэж өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр тус багийн төлөөлөгч сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа дурьдсан юм.

 

11 сард Робиньо нь Италийн шүүхээс 2013 онд болсон хүчингийн хэрэгт эзэн холбогдоно гэдгийг зарласан юм. Уг хэрэг Милан хотод болсон. Гэхдээ Реал Мадрид болон Манчестер Сити, АС Милан зэрэг клубүүдэд хүчин зүтгэж явсан Бразил эр шууд хамааралгүй гэсэн шүүхийн шүүдвэр гарсан билээ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин